buren

Бүрэн сумын түүх

ТӨВ АЙМГИЙН БҮРЭН СУМЫН ТҮҮХЭЭС:

Ардын хувьсгалын өмнө Бүрэн сум нь Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуунд харьяалагдаж байсан түүхтэй. Ардын хувьсгалын үр нөлөөгөөр Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм-ийн дагуу ардын засгийн газраас 1923 онд аймаг хошуудыг газар усны нэрээр нэрлэх тогтоол гаргаж Түшээт хан аймгийг Богд хан уулын аймаг, Зоригт вангийн хошууг Хүнцэлцавчит уулын хошуу сумыг Бүрэн гэж нэрлэх болжээ.БНМАУ-ын Засаг захиргааны хоёр дахь хувиарын дагуу Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 5-р тогтоолоор Хүнцэлцавчит уулын хошууг Бүрэн,Эрдэнэсант,Өндөрширээт сумд болгож,Бүрэн сум нь 1931 оны эхээр Ажнай худгийн сүүн дэнжид хоёр гэртэй байгуулагдаж, жилийн дараа Баянтөхөмийн хөвөөнд тулгын чулуугаа тулж, гал голомтоо асаан өдгөө хүртэл суурьшсан байна. 1931 онд Бүрэн сумын дээд эрхийг барих анхдугаар их хурал хуралдаж, сумын дарга С.Балжиннямын илтгэлийг сонсож байсан түүхтэй.Бүрэн сумыг 1956 онд татан буулгах 1,7,8,9-р багийг Өнжүүл суманд 4,5-р багийг Эрдэнэсант суманд 2,3,6-р багийг Дэлгэрхаан суманд шилжүүлсэн. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж. Самбуу гуай: Би чинь хаана төрсөн гэж хэлэх болж байна аа гэж нэг л дуугарсан гэсэн яриа байдаг юм.1957 онд Өнжүүл сумын 2, Дэлгэрхаан сумын 1, Эрдэнэсант сумын 1 багаар Бүрэн сум дахин байгуулагдсан байна. Бүрэн суманд 1959 онд Мөнхцэнгэл, Бүрэндэлгэрэх, Баянтөхөм гэсэн гурван нэгдэл нэгдэн Бүрэндэлгэрэх нэгдлийг байгуулж, анхны даргаар Чойжилийн Амгааг сонгосон байна.

БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1973 оны 8-р сарын 27-ны өдрийн 198-р зарлигаар Өнжүүл сумыг татан буулгаж Булангаа бригадыг Бүрэн суманд нэгтгэсэн. 1975-1990 он хүртэл Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдлийн даргаар Г. Батмөнх ажиллаж, нэгдлийг аж ахуй зохион байгуулалтын хувьд бэхжүүлж, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, хөдөлмөрийн хамт олныг бүрдүүлж, улсын тэргүүний нэгдлээр шалгарч,1988 онд нэгдлийн дарга Г. Батмөнх нь хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан юм.Улс орон зах зээлийн харилцаанд шилжсэнээр нэгдэл тарж Баянхайрхан, Бүрэндэлгэрэх ХХК байгуулагдаж,1992 онд Баянхайрхан ХХК нь улсад анх удаа малыг малчдад хувьчилж малчдыг хувийн өмчтэй болох эхлэлийг тавьсан, Бүрэндэлгэрэх ХХК нь 1993 онд хувьчлагдсан.

Тус сумаас төрөн гарсан олон арван алдартангуудаар бид бүхэн үргэлж бахархаж байдаг билээ. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Олон улсын энх тайвны шагналт Ж. Самбуу, Азийн буддистуудын тэргүүн, Гандан тэгчилэн хийдийн тэргүүн хамба, МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Чойжамц,УИХ-ын гишүүн агсан М. Зэнээ, Ойн модны аж үйлдвэрийн яамны 1-р орлогч сайд, Монголын Анчдын нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга асан Ө. Товуу,худалдааны Яамны дэд сайд Намсрай, хууль зүйн Яамны дотоод хэргийн дэд сайд асан Ш. Сүхбаатар, армийн генерал агсан П. Мөнхдорж, МУ-ын төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г. Гомбосүрэн, МУ-ын төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Х. Уртнасан,МУ-ын төрийн шагналт, Ардын уран зохиолч Б. Лхагвасүрэн,Ардын жүжигчин А. Очирбат,Ардын уран зохиолч Д. Цоодол, МУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц. Хулан, гавьяат жүжигчин, зууны манлай хос дуучин Д.Дуламсүрэн, гавьяат жүжигчин Р.Дамдинбазар, Р. Банзрагч,Б. Дамдинсүрэн,С.Доржпүрэв,Д. Жанчив,гавьяат багш агсан Даш Очир,Анхны эмэгтэй хөдөлмөрийн баатар А. Авирмэд,гавьяат нэгдэлчин Т. Ширчин, гавьяат малчин агсан Д. Бямба,МУ-ын гавьяат эмч Д. Батчулуун, нэглийн даргаар олон жил ажилласан хөдөлмөрийн баатар Г. Батмөнх, хэл шинжлэлийн доктор Х. Цэдэв, физикийн ухааны доктор Д. Цэен, Б. Лхагвадарж, Д. Чойжил, Б. Гэлэнхүү. Эдийн засгийн ухааны доктор агсан Б. Жандагсүрэн,МУ-ын начин, бөхийн чөлөөт барилдааны спортын мастер М. Загдсүрэн, бодибильдингийн Азийн аварга Д. Түмэнжаргал, дугуйн спортын мастер Х. Сэргэлэнбаатар, бөхийн чөлөөт барилдааны спортын мастер Ц. Түмэннамсрай, шатрын дэд мастер Г. Цогнийсүрэн, инженер агсан Ө. Ёндон, Д. Совд, хүний эмч Жанчивдорж, Улсын аварга малчин Д. Дагва,агсан Д. Бямба, Б. Дашбалдан,Улсын сайн малчин Б. Батпүрэв,Б. Лувсанжав зэрэг олон арван хүмүүсээр бид бахардаг.