buren

Эрхэм зорилго Танилцуулга

 

Эрхэм зорилго

 Мэдлэг, чадварт суурилсан мэргэшсэн захиргааны байгууллага болох алсын хараатай ажиллана. Оновчтой бодлого зохицуулалтаар хангах замаар сумынхаа хөгжилд дэмжлэг үзүүлэх нь манай тамгын газрын эрхэм зорилго мөн.

 

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Төв аймгийн Бүрэн сум нь 1924онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу.

Төхөм, Баянцогт, Монгол, Эрдэнэхангай, Өнжүүл гэсэн 5 багийн 841 өрхийн 3036 хүн амтай

Аймгийнхаа 27 сумаас хүн амын тоогоор 9-д , газар нутгийн хэмжээгээр 7-д, малын тоогоор 2-рт ордог

Байршил

Төв аймгийн баруун урд хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 220 км,
  • аймгийн төвөөс 190 км зайд байрладаг.

Төв аймгийн Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөрширээт, Алтанбулаг, Баянөнжүүл,

Дундговь аймгийн Эрдэнэдалай, Адаацаг сумтай хиллэдэг.

Байгаль, газарзүйн онцлог

Газарзүйн онцлог. Далайн түвшинээс дээш 1250-1730м өргөгдсөн.Физик газарзүйн хувьд тал хээрийн бүсэд багтдаг.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, дэрс хужир бүхий нам дор хотос хоолой буюу мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.

Цаг уурын нөхцөл

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

  • 1 дүгээр сарын дундаж

температур -30.3°С

  • 7 дугаар сарын дундаж

температур 18.3 °С

  • жилийн дундаж салхины хурд 2-3 м/с
  • жилийн хур тундасны нийлбэр 174.0 мм

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 375730 га.

Зориулалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

372758

99.2

     

Усан сан бүхий газар

1053

0.003

     

Тосгон, суурингийн газар

420.03

0.001

     

Дэд бүтцийн газар

1499

0.004

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв

Сумын   орон нутгийн төсвийн орлого 60.3 сая төгрөг, зарлага 265.0 сая     төгрөг, улсын тесвөөс авах санхүүгийн дэмжлэг     780.0 сая тегрөг   байна. Нийт зарлагын 8%-ийг орон нутгийн төсвийн орлогоор санхүүжүүлсэн.

Сумын хэмжээнд нийт 8 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, улсад 980.0мян төг, НӨАТ-аас 936.5мян төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Инженерийн дэд бүтэц                

Зам тээвэр. Хот суурин газартай болон багууд хоорондоо   шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж. Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1998 онд баригдсан 35/0.4кВ-ын дэд станц, 400кВт-ийн трансформатортай .

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худгаас иргэд, ААНэгж, байгууллагууд цэвэр усаа зөөврийн байдлаар авч хэрэглэж байна. Мөн Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг зэрэг албан байгууллагууд цэвэр усны бие даасан системтэй.

Дулаан хангамж. Сумын төвд ЗДТГазар Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харьяа уурын зуухнууд ажиллаж байна

НИЙГЭМ

Хүн ам

Үзүүлэлт

Эрэгтэй

Эмэгтэй

Нийт

Хүн амын тоо

     

Нийт

0-4 нас

1514

186

     1522

       166

3036

352

         5-9 нас

124

       126

250

10-14 нас

132

       153

285

15-18нас

115

       134

249

19-24 нас

194

       205

399

25-29 нас

145

       114

259

30-34 нас

121

       121

242

35-39 нас

114

       112

226

40-44 нас

92

93

185

45-49 нас

82

53

135

50-54 нас

66

71

             137

55-59 нас

45

53

98

60-65 нас

34

43

77

65-аас дээш нас

64

78

142

БҮРЭН СУМЫН ХҮН АМЫН ТОО                                

  • А.Хүн амын тоо/багаар/

¹

багийн нэр

2012 он

хувь

1

Төхөм

584

19.2

2

Баянцогт

777

25.6

3

Монгол

641

21.2

4

Эрдэнэхангай

650

21.4

5

Өнжүүл

384

12.6

дүн

3036

100

Ажиллах хүч

Ажиллах хүч салбараар

Салбар

Хэмжих нэгж

 

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Аж үйлдвэр

Хүн

20

 

20

Хөдөө аж ахуй

Хүн

 

1037

1037

Үйлчилгээ

Хүн

201

 

201

Нийт

Хүн

221

1037

1258

 

 

МАЛ АЖ АХУЙ

2012 оны байдлаар 228679 толгой мал тоологдсоноос тэмээ 95, адуу 14303, үхэр 7903, хонь 120618, ямаа 85693 толгой тус тус байна.

Малын тоо/багаар/

Багийн нэр

2012он

хувь

Төхөм

15458

6.8

Баянцогт

72190

31.6

Монгол

53576

23.4

Эрдэнэхангай

56454

24.7

Өнжүүл

31001

13.5

Дүн

228679

100

Орон сууцны хангамж

Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. Ард иргэд амины сууц болон гэрт амьдардаг.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

¹

Байгууламжийн нэр

хэмжих нэгж

тоо

1

Сургууль

хүүхэд

320

2

Сургуулийн дотуур байр

ор

50

3

Цэцэрлэг

хүүхэд

75

4

Эмнэлэг

ор

10

5

Соёлын төв

суудал

150

6

Номын сан

суудал

20

7

Банк

тоо

2

8

Халуун ус

шүршүүр

1

Боловсрол

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 19 бүлэгт 517 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 12 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 87.5 хувь, суурь боловсролын хамран сургалт 76.6 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 89.7 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдаж байна.

Төрийн өмчийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 119 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 80.1 хувьд хүрсэн.

Ж.Самбуугийн нэрэмжит ЕББДСургууль

Цэцэрлэг

Эрүүл мэнд

Суманд улсын төсвийн 10 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 9 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.

2012 онд нийт 65 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 329 , осол гэмтэл 6 , халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.

Соёл, спорт

1989 онд ашиглалтанд орсон 150 суудалтай Соёлын төвд урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагдаж байна.

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.

Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 12 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, үсчин гоо сайхны 1, гутал оёдол засварын 2   нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Засаг даргын Тамгын газрын барилга

  • ЗДТГ-ын барилга
  • Төхөм багт байршилтай
  • 33 ажиллагсадтай

1969 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА

Хот байгуулалт, газрын харилцаа

Бүрэн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг орон нутгийн төсвийн санхүүжилтээр Форм-Арт ХХК-аар гүйцэтгүүлж Аймгийн ИТХ-аар баталгаажуулан хэрэгжүүлж байна.

Өнөөгийн байдлаар 234 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 20.61га газар өмчилж, 371 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 25.97га газар, 3 иргэн, ШТС-ын зориулалтаар 3га, газрыг 3 иргэн жимс жимсгэнэ тариалахаар 11га газар, 3га газрыг тариалан, 14 иргэн 1.3га газрыг үйлчилгээний зориулалтаар тус тус эзэмшээд байна.

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Тус сум нь “Хүний хөгжлийг цөмөө болгосон, байгалийн баялагаа нутгийн иргэдийн санал санаачлагад тулгуурлан зүй зохистой ашигласан, мал аж ахуйн салбараа тэргүүлэх салбар болгон малын ашиг шим, түүхий эдэд түшиглэсэн үйлдвэр үйлчилгээг бий болгох” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Эдийн  засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгчсумаас үйлдвэрлэгчсум болох суурь нөхцлийг бүрдүүлэх
  • Мал аж ахуйн түүхий эдэд суурилсан бие даан ажиллах, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх чадвартай орон нутгийн онцлогт тохирсон ЖДҮ-ийг нэмэгдүүлэх
  • Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны  хангамжийг бий болгох

СУМЫН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН

Бүрэн сум нь мал аж ахуй голлон эрхэлдэг. Үүний дотроос адуугаараа аймагтаа тэргүүлдэг сум юм.

            Манай сумын гол брэнд бүтээгдэхүүн нь айраг бөгөөд 2011 онд 4-р багийн иргэн З.Пүрэвсүрэн, 2-р багийн иргэн Д.Энхамгалан нарын үйлдвэрлэсэн айраг нь аймгийн брэнд бүтээгдэхү¿íýýð øàëãàðñàí.