buren

Мэндчилгээ

ИТХурлын даргаБүтэн заяатай Бүрэн нутгийнхаа хөдөлмөрч ард түмнийхээ амжилт бүтээлээр дуурсагдаж байдаг Бүрэн нутгийнхаа ард иргэд болон Монгол орныхоо өнцөг булан бүрт аж төрөн амьдарч буй уугуул иргэд Бүрэн нутгийнхаа төлөө ажиллаж амьдарч явсан бүх хүмүүстээ Хайрхан аав хатан Төхөмөөрөө овоглосон Бүрэнчүүдийнхээ өмнөөс таны амар амгаланг айлтган оюун ухаан тань цэцэн мэргэн ажил үйлс нь өөдрөг аж амьдрал нь өнгөлөг элбэг дүүрэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн мэндчилье.

Сонгогч олон түмнийхээ итгэл найдварыг хүлээж байгуулагдсан манай ИТХурал нь сумынхаа хөгжил цэцэглэлтэнд жинтэй хувь нэмэр оруулж иргэдийнхээ дуу хоолойг сонсч   үйл ажиллагаандаа тусган тэдний эрх ашгийг цаг ямагт хамгаалан ажиллаж байна.

                                  ИТХурлын дарга             Д.Батмөнх