buren

Мэндчилгээ

Засаг даргаТөр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол төрийн мэргэн өвөө Жамсрангийн Самбуу, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба ламтан Дэмбэрэлийн Чойжамц нараараа овоглон, тэдний араас төрөн гарсан салбар, салбарын олон арван гавьяатныг төрүүлсэн алдартан цуутны өлгий нутагаараа Төв аймгийн Бүрэн сумынхан бахархдаг.

 

Ажилсаг хичээнгүй ард түмний ажил үйлс өдрөөс өдөрт өргөжин тэлж, эдийн засгийн үндсэн суурь мал сүрэг таван төрөл дээрээ өсч, 2017 оны жилийн эцэст 360 гаруй мянган толгойд хүрч, ард иргэдийн амьжиргааны түвшин дээшилж, орон нутагтаа аятай тухтай амьдрах нөхцөл боломж бүрдлээ.

        Бүрэн нутгийнхан хамтран ажиллаж байсан удирдлагаа Монгол улсын Хөдөлмөрийн баатар болтол гар сэтгэл нийлэн ажиллаж удирдуулж явсан түүхтэй ард түмэн.

Малч, ажилсаг, хөдөлмөрч ард түмний сүүн цагаан сэтгэлийн мэндчилгээг та бүхэнд өргөн дэвшүүлье.

                                 Засаг дарга Р.Очирбат