buren

Сургуулийн товч танилцуулга

                                  

surguuliТөв аймгийн Бүрэн сумын Ж.Самбуугийн нэрэмжит

                                     ЕБ-н Бүрэн дунд сургуулийн танилцуулга:

Бүрэн сумын сургууль нь 1940 онд байгуулагдсан.1940-1973 он хүртэл бага сургууль,1974-2007 он хүртэл 8-н жилийн сургууль улмаар сумын ард иргэдийн хүсэлтээр 2007 онд аймгийн засаг даргын захирамжаар Бүрэн дунд сургууль болсон.

Тус сургуулийг 1995 онд Монгол УлсынЗасгийн газрын тогтоолоор Бүрэн сумаас төрж гарсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн нэрэмжит болгожээ.

Тус сургуулийг төгсч улс эх орондоо үр бүтээлтэй ажилласан ба одоо ажиллаж байгаа бидний бахархал болсон олон арван хүмүүс бий.Тухайлбал:Төрийн шагналт,Соёлын гавьяат зүтгэлтэн,Ардын уран зохиолч Д.Цоодол,Монгол улсын гавьяат багш Т.Даш-Очир,МУ-ын гавьяат жүжигчин Р.Банзрагч,Д.Дуламсүрэн, Дамдинсүрэн,Гадаад харилцааны яамны консулын газрын дарга,нийслэл таймс сонины эрхлэгч Ш.Сүхбаатар, дээд сургуулийн багш эрдэмтэнН.Лхагвадорж,Б.Жандагсүрэн,Л.Долгор,Б.Гэлэнхүү,Х.Цэдэв,Ардын армийн генерал асан П.Мөнхдорж,инженер асан Ө.Ёндон,Д.Совд,хөгжмийн зохиолч Д.Жанчив,хүний эмч Жанчивдорж,Д.Ичинхорол,Д.Батчулуун,Л.Давааням, МУ-ын соёлын тэргүүний ажилтан Т.Алтан тулга,Ц.Дашцэрмаа,Д.Хаянхирваа,Ц.Шар,дуучин А.Хосбаяр,Д.Эрдэнэ-Очир нарын олон арван төгсөгчдөөрөө бид бахархаж байдаг.

Үе үеийн төгсөгчид багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан ажиллагсад нь 1980,1990,2000,2010 онуудад төрөлх сургууль байгуулагдсаны 40,50,60,70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэжээ.

Одоо тус сургууль нь 30 багш,525 гаруй суралцагч,19-н ажилтан ажиллагсадтай сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.Сургууль нь 320 хүүхдийн суудалтай хичээлийн байр,50 хүүхдийн Дотуур байр,нэг ээлжиндээ 30 хүүхдийн багтаамж бүхий “Үдийн цай”-ны гал тогооны барилгатай.

Хөдөлмөрийн үлгэр жишээ кабинет,”Интернэт мэдээлэлзүй”-н кабинет,”Гадаад хэл”-ний кабинет,”Хими-биолог”-ийн кабинет,АБТА Р.Тэрбишийн нэрэмжит “Физик математик”-ийн кабинет,”Түүх газарзүй”-н кабинет,”Дуу хөгжим”-ийн кабинет,”Монгол хэл уран зохиол”-ийн кабинет,1-р ангийн”6 наст”-ын кабинет,”Орон нутаг судлал”-ын кабинет,”Монгол бичиг” сургалтын төв,биеийн тамирын”Спорт”заал зэрэг 12 анги кабинетад хичээллэж, албан бус сургалтын”Гэгээрэл” төв, Дэлхийн 38 орны хэл бүхий олон улсын хүүхдийн”Дижитал”номын сан,”Багшийн хөгжил”-ийн төв,багш суралцагсдад зориулсан цайны газарт үйлчлүүлж байна.Захирал, Сургалтын менежер,Багшийн хөгжлийн төв,Номын сан нь дотоод сүлжээнд холбогдсон.

Бага, дунд ангийн 2 заах аргын нэгдэлтэй.Мэргэжлийн багшаар100% хангагдсан.Нийт багш нарын дотор зэрэгтэй багшийн эзлэх хувь 58,6%-д хүрсэн.Монгол улсын зөвлөх багш Дөнгөтийн Багаа,Хадын Лхагвасүрэн,тэргүүлэх зэргийн багш Содномдаржаагийн Одгэрэл,Доржийн Эрдэнэбаатар,Хажидсүрэнгийн Баясгалан,Мажигийн Сүхбаатар,Өлзийбилэгийн Дуламсүрэн,заах арга зүйч багш Хадын Мөнгөнцэцэг,Раднаагийн Бүдсүрэн, Сандагдоржийн Цэрэнтуяа,,Ёндонпилийн Батболд,Баярын Дуламсүрэн,Пүрэвсүрэнгийн Цэцэгмаа,Тогмидын Оролчмаа,Намсрайжавын Жавзандулам,Алтангэрэлийн Батдолгор,Баатарын Отгонхишигт нарын мэргэжлийн зэрэгтэй багш нар ажиллаж байна.

Багш нарын хамт олны дунд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажиллаж байгаа олон тэргүүний багш нар байдаг. Олон жил   ардын үр хүүхдийг сурган хүмүүжүүлэх нөр их үйлсэд мэдлэг боловсрол,авъяас чадвараа дайчлан ажиллаж оюун ухаанаа зориулсан ахмад багш нарынхаа хөдөлмөр алдрыг төрөлх сургууль,хамт олон нь тэмдэглэн алдаршуулж ирсэн сайхан уламжлалтай юм.Энэ түүхэн хугацаанд ахмад багш С.Нямдаваа,Д.Долгорсүрэн,Д.Базаржав,Ч.Норов,А.Алтангэрэл,Л.Жамбаацэрэн,Х.Лхагвасүрэн,Д.Багаа,М.Сүхбаатар,Х.Мөнгөнцэцэг,Р.Оросоо,Д.Зоригоо,Б.Цэцэгмаа нарын багш нарын хөдөлмөр алдрыг тэмдэглэсэн байна.

Сургуулийн хэмжээнд2000 оноос хойш багш С.Нямдаваа,Д.Долгорсүрэн,Д.Базаржав,Ч.Норов,Д.Багаа, Х.Лхагвасүрэн,Х.Мөнгөнцэцэг, Д.Эрдэнэбаатар, Р.Бүдсүрэн, М.Сүхбаатар,С.Одгэрэл,С.Цэндсүрэн,Ө.Дуламсүрэн,Ё.Батболд,Б.Дуламсүрэннар “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан байна.

2002 онд багш Ё.Батболд, 2004,2012онд багш Д.Багаа, 2005,2009онд багш Х.Мөнгөнцэцэг,2008 онд сургалтын менежер Ө.Дуламсүрэннар Аймгийн ажил мэргэжлийн тэргүүн,2013 онд багш Х.Мөнгөнцэцэг аймгийн хөдөлмөрийн аваргабагшаар шалгарчээ.

2009 онд багш Ё.Батболд аймгийн аварга багш,БТА, ахмад багш Х.Лхагвасүрэн нь 2006 онд Төр засгийн өндөр дээд шагнал “Алтан гадас”,2012онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийнодон”-гоор, багш Д.Багаа Х.Мөнгөнцэцэг нар 2008 онд Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоор “Хөдөлмөоийн хүндэт медаль”,захирал С.Одгэрэл 2013 онд Аймаг байгуулагдсаны 90 жилийн ойгоор “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнагдсан байна.

Сургуулийн захирал С.Одгэрэл,сургалтын менежер Ө.Дуламсүрэн нар Удирдлагын Академийг боловсролын удирдлагын менежерээр, бага ангийн 10 багшаас 6 нь МУБИС-ийн багшийн коллежийн 1 жилийн ангийг 2 нь МУБИС-ийн математик, монгол хэлний багшийн ангийг төгсч, 8 багш магистр хамгаалсан байна.

Багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэх сургуулийн бодлогын дагуу аймаг улсын төвлөрсөн сургалт семинаруудад багш нараа хамруулахын зэрэгцээ,ажлын байранд нь багшийг хөгжүүлэхэд анхаарч багш бүрээр мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулуулан,сурган хүмүүжүүлэх тэмдэглэл хөтлүүлж,бүтээлч эргэцүүлэл хийлгэн ажиллаж байна.

Багш Х.Баясгалан Сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаандаймагт 2001онд 2-р байр 2004 онд 4-р байр,Сургалтын менежер Ө.Дуламсүрэн 2008 онд”Сургалтын орчин ба гэриййн даалгавар” илтгэлээр аймагт түрүүлж,улсад 3-р байр эзэлсэн байна.2012 онд багш Г.Гансүх Эрдэнэсант суманд болсон бүсийн сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд 1-р байр эзэлж,аймагт амжилттай оролцсон.

Сургууль дээрээ багш нарын заах арга ур чадварын уралдааныг жил бүр явуулж ирсэнээр аймаг бүсийн ур чадварын уралдаанд тогтмол амжилт үзүүлж МХТ-ийг сургалтанд ашиглаж электрон хичээл зааж байна.

Бага ангийн багш Ё.Батболд 2000-2009 оны хугацаанд нийт 8 удаа аймаг бүсийн заах арга ур чадварын уралдаанд оролцож 3 удаа тэргүүн байр,1 удаа 2-р байр, 1 удаа 3-р байруудыг эзэлж 2002 онд улсын уралдаанд амжилттай оролцсон байна

.Багш Д.Мөнхтуяа 2008 онд химийн хичээлээр бүсийн ур чадварын уралдаанд 1-р байр,Аймагт 5-р байр, ,багш Д.Тогтохбаяр 2008 онд бага ангийн электрон хичээлийн ур чадварын уралдаанд аймагт 5-р байр,багш Г.Мөнхзул 2008 онд монгол бичгийн хичээлээр бүсийн ур чадварын уралдаанд 2-р байр, багш П.Цэцэгмаа 2009 онд англи хэлний хичээлээр аймгийн ур чадварын уралдаанд 5-р байр тус тус эзэлсэн амжилт үзүүлсэн байна.

Багш Д.Багаа нь судалгаа шинжилгээний ажил хийж,сурган хүмүүжүүлэх зөвлөмж, гарын авлага, ном товхимол, сурах бичиг бичиж нийтийн хүртээл болгосон бүтээлч багш юм.Тэрээр “100 бяцхан зөвлөгөө”,”юмхнаар юм хийе”,”Уламжлалт мод боловсруулах ухаан”,”Арвилан хэмнэлт их нөөц”,”Монголын уламжлалт төмөрлөг боловсруулах ухаан”зэрэг зөвлөмж,гарын авлага бичиж хэвлүүлсэн.1988,1989 онуудад”Хүүхдийн хүмүүжил” сэтгүүлд”Сурган хүмүүжүүлэх бодлого”,”Хүүхдээ шалгаарай” гэсэн материалууд нь хэвлэгдсэн.2005 онд”Хийе бүтээе”,”Монгол дархны урлахуй”,”Технологийн хичээлийн бодлого даалгавар” номууд нь МУБИС-ийн техник технологийн багш нар,докторантуруудаар редакторлуулан хэвлэгдсэн.1999 онд”Нутгийн урчуудын урлах технологи,түүнийг сургалтанд ашиглах боломж” судалгааны бүтээлээрээ УБИС-ийн магистрийн зэрэг хамгаалсан.2005 онд УБИС-ийн Хөхөө ахлагчтай багийн бүрэлдэхүүнд технологийн хичээлийн сурах бичиг бичихээр шалгаран орж ажилласнаар”Технологи-1” сурах бичиг нь Адмон компанид хэвлэгдэн 2006-2007 оны хичээлийн жилээс эхлэн хэрэглэгдэж байна.Мөн МУБИС-ийн багш Дашдаваатай хамтран ЕБС-ийн 10,11-р ангийн технологийн хичээлийн сурах бичиг зохиож,2010 оноос эхлэн нутгийн уран дархан хүмүүс,ард түмний эдэлж хэрэглэж байсан уламжлалт багаж,ахуйн зүйлсээр “Багажны түүхийн булан” үзмэр байгуулан баяжуулж ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд сургууль нь тоон ба чанарын үзүүлэлтээрээ дээгүүр байранд орж 10-р ангид элсэгчдийн тоо өсч,11-р анги төгсөгчдөөс улсын их дээд сургуульд элсэгчдийн тоо,ЭЕШ-нд үзүүлж буй амжилтаараа 2008-2009 оны хичээлийн жилд аймагт 5-р байрт орсон бол 2009-2010 оны хичээлийн жилд ЭЕШ-аар төгсөгчдийн 50%,2010-2011 оны хичээлийн жилд 11,2011-2012 оны хичээлийн жил 21,2012-2013 оны хичээлийн жил 22 сурагчулсын их дээд сургууль авсан байна.

Сургуулийн хөгжлийн үзүүлэлтийг сүүлийн 5 жилээр гаргаж үйл ажиллагааны SWOT шинжилгээг хийж “Эрхэм зорилго”-оо тодорхойлон 2010-2012 оны сургуулийн хөгжлийн Стратеги төлөвлөгөө,сумын боловсролыг 2007-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөөг боловсруулан Иргэдийн хурлаараа батлуулан ажиллаж байна. Засгийн газрын үйл ажиллагаа, БСШУЯ, БСГ-ын зорилт болон аймаг сумын засаг даргын мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд боловсролын талаар тусгагдсан зорилтууд, ТБУСТХ-ийг хэрэгжүүлэх үүднээс сумын засаг даргатай болон багш ажиллагсадтайгаа үр дүнгийн гэрээ байгуулан түүний хэрэгжилтэнд голлон анхаарч ажилладаг.

            Боловсролын шинэчлэлийн үзэл санаа сургалтын шинэ арга зүйг   иргэд багш сурган хүмүүжүүлэгчдийн дунд сурталчлан таниулж,11 жилийн агуулгын стандартыг хэрэгжүүлж, 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжин ажиллаж байна..

            Сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч ажилласнаар сүүлийн жилүүдэд дараах ажлуудыг хийж гүйцэтгэв.

1. 2005онд.“Дотуур байр тохилог орчин” төсөл боловсруулжӨАЧДЗ-ийн ОНСС-н 19.2 сая-ийн хөрөнгөөр дотуур байр иж бүрэн засварлагдаж малчдын 50 хүүхдийн тохилог сайхан байртай болов.

            2.2006 онд Азийн хөгжлийн банкны Нордкын сангийн 126 сая-ийн хөрөнгөөр хичээлийн 320 хүүхдийн суудалтай байр иж бүрэн засварлагдсан.

3.2006- оны хичээлийн жилээс эхлэнсургууль дээрээ цайны газар ажиллуулж багш нарын орон сууц, түлшний асуудлыг зохих хэмжээнд шийдвэрлэсэн. Багш нараа формын хувцастай болгосон.

4.2006 онд Эрдэнэ-зуу, Төвхөн хийд, Улаан цутгалан чиглэлээр, 2007 онд Батхаанд,2009 онд “Дуутын хад”-ны Цогтын хадны бичгийг үзүүлж,2010 онд “Энергийн төв”-дбагш ажиллагсдаа аялуулж амраасан байна.

           5.Бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын жилийн ажлаар 2007 оны 7-8-р сард Дотуур байрыг тохижуулах төсөл боловсруулснаар Орон нутгийн ашигт малтмалын орлогоос тасгуудыг тохижуулахад 1 сая зарцууллаа..

            6.2007 оны 2-р сард Монголын багш нарын баяр угтан шеф Ирээдүй цогцолбор сургуулийн хандивласан 510.0 мян.-ийнхөрөнгө оруулалтаар материалыг авч “Багшийн хөгжлийн төв”-ийг барьж байгуулж тохижуулахад нийт 1017.0 мян.зарцуулсан байна.

7.2006-2007 оны хичээлийн жилд түүх газарзүйн кабинетыг   байгуулж 150,0 мян зарцуулсан.

8.2008-2009 оны хичээлийн жилд БСШУЯ-наас аймгийн хэмжээнд 3 сургуульд “Интернэт” тавих шийдвэр гарсны нэгэнд тус сургууль хамрагдаж улмаар

9.2009 онд15 компьютер бүхий “Интернэт мэдээлэл зүй”-н кабинет байгуулж дотоод сүлжээнд холбосон. Кабинетдаа электрон хичээлийн сан бүрдүүлсэн.

10.2008,2009 онуудад.Сургуулийн коридорийг шинэчлэн тохижуулсан..

11.Номын сан,багшийн хөгжлийн төв, удирдлагуудын өрөөний тавилга, анги кабинетын самбар, багш сандлуудыг шинэчлэв.

12.Захирлын санаачлагаар 2009 ондшеф Баянцогт багийн малчдын хандиваар 120 бог мал бүхий туслах аж ахуйн малтай болж ашиг шимийг нь хүртэж эхлээд байна.

13.2009 онд “60 вакум цонх” төсөл боловсруулснаар хичээлийн байрын бүх цонхыг ТА-2 төслийн 22,6 сая -ийн хөрөнгө оруулалтаар вакум болгосон.

14.2008 онд “Үдийн цайны гал тогоо” –ны төсөл боловсруулсан нь 2009 онд ТА-2 төслийн 16,2 сая -ийн хөрөнгө оруулалтаар баригдаж,3,9 сая -ийн цахилгаан халаагуур тавигдаж ашиглалтанд орсноор сургууль бие даан “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой болж 1-5-р ангийн 301 суралцагсдад үдийн цай хоолоор үйлчилж байна.

15.2008-2009 оны хичээлийн жилд дэлхийн банк,БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар 38 орны хэл бүхий 11-н компьютертэй олон улсын хүүхдийн “Дижитал” номын сантай болсон

               16.2007-2008 оны хичээлийн жилд “Орон нутаг судлал”,”Монгол бичгийн сургалтын төв”,2008-2009 оны хичээлийн жилд “6-наст”-ын кабинет,”Дуу хөгжим”-ийн кабинет,2009-2010 оны хичээлийн жилд “Р.Тэрбишийн нэрэмжит физик-математик”-ийн кабинетыг тус тус байгуулж сургалтын орчинг бүрдүүлсэн.

17.2009-2010 оны хичээлийн жилд сургуулийн дотуур байранд “Халуун ус” байгуулж байрын сурагчдын усанд орох боломжийг бүрдүүлсэн.

18. 2010 онд ТА төслийн хүрээнд 8,5 сая -н өртөг бүхий сургалтын тоног төхөөрөмжийн “Цахим” төсөл боловсруулсан нь дэмжигдэж сургалтын орчноо сайжруулсан байна.

                 19.2010 онд сургууль байгуулагдсаны түүхт 70-н жилийн ойгоо олон арван төгсөгчид ,багш сурган хүмүүжүүлэгчид,ажилтан ажиллагсдынхаа хамт тэмдэглэж,ой угтсан 70-н бүтээлч ажил хийж,сургуулийнхаа номыг \ Бүрэнгийн сургуулийнхан \ тус сургуулийн төгсөгч,хуульч,сэтгүүлч Ш.Сүхбаатартай хамтран бүтээсэн.

20.2011 онд “ТА-2” төслийн хүрээнд 16,1 сая-н өртөг бүхий “Плита шал” төсөл боловсруулж сургуулийн коридорийг плитадсан.

21.2011 онд УИХ-ын гишүүн Су.Батболдод хүсэлт тавьснаар “Интернэт-Мэдээлэл зүй”-н кабинетад орчин үеийн хурдтай 10 компьютер шинээр авч хүчин чадлыг сайжруулсан.

           22.2012 онд БСШУЯ-нд хүсэлт тавьж 1200,0 мян.-ийн өртөг бүхий Технологийн хичээлийн тоног төхөөрөмж,1912,7 мян.-ийн үнэ бүхий сурагч ширээ 40ш,сандал 80ш авсан.

         23.2012 онд Үндэсний хөгжмийн “Эгшиглэн” төсөл бичсэнээр БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар 1054,2мян.-ийн үнэ бүхий хөгжмийн зэмсэг \ морин хуур,шанз,ятга,ёочин \,Дотуур байр үдийн цайны гал тогооны тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх,хөдөлмөрийг хөнгөвчлөх үүднээс “Гал тогооны цахилгаан тоног төхөөрөмж” төсөл боловсруулж БСШУЯ-ны 6694,0 мян.-ийн хөрөнгө оруулалтаар 1,2-р хоолны цахилгаан тогоо бусад тоног төхөөрөмжийг тус тус авсан.

           24.2011 онд Цөлжилтийг бууруулах газрын тогтвортой менежмент төслийн “Байгальд ээлтэй сургууль” төсөлд хамрагдаж “Ногоон байгууламж” төсөл боловсруулж нийт 3994,0 мян.,-ийн хөрөнгө оруулалт авч сургуулийн орчинг хайс хашаажуулж,Эко сургуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

         25.2013 оны 4-р сард “Бүрэн хөгжил сан”-гийн тэргүүн Ш.Сүхбаатар,гүйцэтгэх захирал А.Дамбадаржаа нарын санаачлагаар БШУЯ-ны хөрөнгө оруулалтаар хөдөлмөрийн хичээлийн багаж тоног төхөөрөмж 3806,4мян.,Компьютер 5ш 2975,0 мян ,Багшийн ширээ сандал 5ш,биеийн тамирын хэрэгсэл матрос 20ш 2952,0 мян.,вандан сандал 433,2мян. ,хөгжим 630,6мян. нийт 10797,2мян.-ний сургалтын хэрэглэгдэхүүн авсан.

Сургуулийн гол давуу тал нь хүүхдийн тоогоор аймагтаа дээгүүрт ордог,спортын чиглэлээр өндөр амжилт гаргадаг.Бөхийн 4 төрөлд сүүлийн 5 жил дараалан аймагтаа түрүүлж,бүс,улс,тивийн тэмцээнд сурагчид амжилт гаргаж байгаа.Урлаг, спорт,хичээлийн олимпиад,уралдаан тэмцээнүүдэд багш,сурагчид тасралтгүй оролцож үзүүлж буй амжилт жилээс жилд ахиж байна.

                                             surguuli