buren

Танилцуулга

tsetserleg logo

БҮРЭН СУМЫН”НАРХАН” ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

                    Төв аймгийн Бүрэн сумын Ж.Самбуугийн нэрэмжит Бүрэндэлгэрэх нэгдлийн цэцэрлэг нь анх 1970 оны 05-р сарын 18 нд хөдөлмөрчдийн хүсэлтээр ясль цэцэрлэгийн насны холимог 30 хүүхэдтэй, 3 орон тоотойгоор нээгдсэн.Энэ үед эрхлэгч хүмүүжүүлэгчийг Д.Чавдагмаа хавсран хийж ,асрагчаар Сугар, тогоочоор Лхавгасүрэн нар ажиллаж байжээ.

                 1970 оны 10-р сард мэргэжлийн эрхлэгчтэй болж дан цэцэрлэгийн насны 30 хүүхэдтэй болон ажилласан.1973 онд 6 орон тоотой болж 6 өрөө бүхий барилгатай, заах аргын кабинеттэй болсон.

               . 1978 оны 10-р сарын 01- нд аж ахуйн аргаар баригдсан 270,0 мянган төгрөгний үнэтэй уурын халаалттай шинэ байраар хангагдсан.1970-1980 он хүртлэх хугацаанд бэлтгэл бүлгийн программаар 84 хүүхэд хичээллүүлж сургуульд элсэн оруулжээ.

                 1980 онд аймгийн намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, ХЗЭ-ийн хорооны 6-р таван жилийн гавшгайч хамт олон гэрчилгээ авч хүмүүжүүлэгч П.Нямжав, Д.Чавдагмаа нар хамт олноо хошуучилжээ.

               1981онд сумын албан байгууллага дотроос 1-р байранд орж баярын бичиг 100 төгрөгөөр шагнагдав.

               1982 онд материаллаг баазаа бэхжүүлж, туршлагын талбай шинээр байгуулав.

               1983 онд орон тоо шинэчлэгдэж 11 ажилчинтай 75 хүүхэд авах төсөвтэй болж өргөжсөн. Улсын төсвийг 140 хувиар биелүүлсэн.

             Хамт олны дотроос хүүхэд өдрийн төлөвлөгөөг 105,2 хувиар биелүүлж бүлгийн соёлжилт тохижилтыг тогтмол сайн байлгаж хоёр шатны депутатуудын үзлэгээр сайн гарч “Соёлч бүлэг” болж ажилласан дунд бүлгийн хүмүүжүүлэгч Д.Цэрэндолгор бусдыгаа хошуучилжээ.

           1985 онд хүүхдийн авъяасыг хөгжүүлэх, спортын сонирхолыг дээшлүүлэхийн тулд бүжиг, зураг, хор дууны, бөхийн секцүүдийг хичээллүүлж ,сумын баяр наадмаар ахлах бүлгийн Ц.Баяр-Эрдэнэ түрүүлэв. Мөн эдэлбэр газартай болж 200м урт хашаатай ,биеийн тамирын талбайтай, хусны мөчир үрслүүлэн 15 ширхэг мод тарьж ургууллаа

         2004 онд “Тогтвортой амьжиргаа-1” төслийн 10 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар сантехникийн засвар хийгдэж НРЖ-6 маркийн нам даралтын зуух тавигдаж халаалттай болсон

       2010 онд БСШУЯ-аас НҮБ-ын Хүүхдийн сан, Бразилийн засгийн газрын дэмжлэгтэйгээр бага насны хүүхдийг хөгжүүлэх, эрүүлжүүлэх, нөхөн сэргээх чиглэлээр хэрэгжүүлж байгаа “Зуны гэр цэцэрлэг”-ийн төсөлд хамрагдаж Эрдэнэхангай багийн малчдын 18 өрхийн 20 хүүхдийг 55 хоногийн турш 2,5 сая төгрөгийн хоол, багшийн цалин, бусад зардлыг санхүүжүүлэн үйл ажиллагаа явуулсан.

           2012 онд 403 сая төгрөгний өртөгтэй 75 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтанд орсон

             2013 онд Зөв монгол хүүхэд үндэсний хөтөлбөрийн “Ном” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Боловсролын яамнаас 2 сая төгрөгний тоглоом, ном зөөлөн эдлэлийн уут зэргийг өгч 2 бүлгийг Бүрэн сумын иргэн Шийрэвжамц гуай 800 мянган төгрөгний тоглоом өгч 1 бүлгийг тус тус тохижуулсан.

         2014 онд албан ёсны “Нархан” нэртэй болж 24 багш,ажилчинтай 144 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.Цэцэрлэг нь 1 га эзэмшил газартай, хашаан дотроо гүний худагтай, Өнжүүл багт салбар цэцэрлэг ажилладаг. 2014онд БШУЯ-ны хөрөнгө оруулалтаар малчдын хүүхдийг СӨБ-д бүрэн хамруулах зорилгоор иж бүрэн гэр өгснөөр багуудад 21-30 хоногийн сургалтуудыг ээлж дараалан явуулж байна.

БҮРЭН СУМЫН ЦЭЦЭРЛЭГТ 1970-2014 ОН ХҮРТЭЛ АЖИЛЛАСАН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАР

1.   1970-1973 ОН                                  Д.ЧАВДАГМАА

2.   1974-1975 ОН                                        С.РЭГЗМАА

3.   1976-1980 ОН                                    З.ДОЛГОРЖАВ

4.   1981-2003 ОН                                             С.СҮРЭН

5.   2004-2005 ОН                                             Ц.ЦЭВЭЭН

6.   2005-2006 ОН                                             Н.МӨНХТҮВШИН

7.    2006-2007 ОН                                             Ц.ЦЭВЭЭН

8.   2007-2013 ОН                                             С.СҮРЭН

9   .2013-2014 ОН                                             Ж.АРИУНТУЯА