buren

ЗАРЛАЛ

Төв аймгийн Бүрэн сумын ЕБ-ын дунд сургуульд шаардлагатай байгаа багшийн сонгон шалгаруулалтын зар

Төв аймгийн Бүрэн сумын ЕБ-ын дунд сургуульд шаардлагатай байгаа багшийн сонгон шалгаруулалтын зар

- Зурагзүй, технологийн багш /эрэгтэй/ – 1
- Биологийн багш - 1

Дэлгэрэнгүй...

Холбоос

ih hural

zasgiin gazar

legalinfo

 

Онлайн зочид

Бидэнд 55 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Төв аймаг Бүрэн сумын Эрүүл мэндийн төв

Төв аймаг Бүрэн сумын Эрүүл мэндийн төв

Анх байгууллагдсан он , ажиллаж байсан эрхлэгч эмч нар: Төв аймгийн Бүрэн сумын эмнэлэг нь анх 1969 онд 2 ортой , 2 эмчтэй , 1 сувилагч , 1 асрагчтай хүний бага эмчийн салбар байгуулан эмнэлгийн үйлчилгээ явуулж байсан түүхтэй. Анхны эмчээр /1969-1973/ , Цэгмид /1973/ , Бужгар /1974/ , Пунцагдорж /1978-1980/ , Чимэдцэрэн /1981-1982/ , Лхамсүрэн /1982-1984/ , Х.Ганбаатар /1984-1986/ , Түвшинтунгалаг /1986/ , Х.Цэрэнлхам /1987-1989/ , Алтантуяа /1990/ , Сарантуяа /1992/ , Чүнсэрээ /1993-1995/ , Ганхуяг/ 1996-1998/ , Аваадорж /1999/ , Ё.Энхжаргал /2000/ , Батсуурь/2002/ , Ц.Баярцэнгэл /2004/ , Давааням /2005/ , Ё.Энхжаргал /2006-2009/ нар ажиллаж байсан. 2009 оноос их эмч Д.Мөнхзул эрхлэгч эмчээр одоог хүртэл ажиллаж байна.

Бүрэн сумын эмнэлгийн түүхэн замнал

Бүрэн сумын эмнэлэг нь анх 1969 онд байгуулагдсан ба 1973 онд Өнжүүл сумын сум дундын эмнэлэг болж өргөжсөн. Сум дундын эмнэлгийн эрхлэгчээр Чойжил эмч , их эмчээр Л.Бужгар , Г.Түмэннаст , бага эмч Энхтайван , Даваа , Оюунжаргал , лаборантаар Г.Туул , сувилагчаар Г.Долгор , П.Цэдэв , Г.Чанцал , жолооч Баяраа , нярав Г.Мядагмаа эдгээр хүмүүс өнжүүл сумын сум дундын эмнэлэгт ажиллаж байсан. 1974 онд Өнжүүл сумын сум дундын эмнэлэг татан буугдаж Бүрэн сумын сум дундын эмнэлэг болсон. Эмнэлгийн эрхлэгч эмчээр Л.Бужгар , мэс заслын их эмчээр Г.Түмэннаст , бага эмч Раднаа , Ж.Очирхуяг , Энхтайван , Даваа , Оюунжаргал , лаборант Туул , сувилагч П.Цэдэв , Г.Чанцал , Ө.Дэнсмаа , Г.Дашдаваа , нярав Г.Мядагмаа ,эмийн санч Ө.Сүрэн , жолооч Чулуунбаатар , асрагчаар Ж.Цэрмаа , угаагч Чимэдцэрэн, Ж.Удвал , тогооч Х.Бүжинлхам, нар Бүрэн сумын сум дундын эмнэлэгт ажиллаж байсан. 1975-1986 онуудад их эмч Ганбаатар , мэс заслын эмчээр Амартүвшин , эмэгтэйчүүдийн эмчээр Х.Цэрэнлхам , Түвшинтунгалаг , эх баригч бага эмчээр Ж.Очирхуяг , Ё.Энхжаргал , статистикч бага эмчээр Ч.Мөнхтуул , ,сувилагч Ө.Дэнсмаа , Пүрэвсүрэн , Сүрэнжав , эмийн санч Ө.Сүрэн , асрагч Цэцэг , Дэлгэрсүрэн , Цэрэндулам ,   нар ажиллаж байсан.

1983-2014 онд Бага эмчээр: Раднаа , Бүргэд ,Ө.Мэндбаяр Сосорбурам , статистикч Ч.Мөнхтуул, С.Мөнхцэцэг , Ц.Лхагва , Д.Нарантуяа , Р.Лхагважав , Б.Цэдэнжав ,Ц.Цэндсүрэн

1983-2014 онд Эх баригч: Ж.Очирхуяг , Ж.Долгор , Ё.Энхжаргал

1983-2014 онд сувилагч Ө.Дэнсмаа , Г.Долгор ,Сүрэнжав , Пүрэвсүрэн , Мөнгөнцацрал, Дашдулам , Г.Наранжав , Ц.Сумьяа , Ц.Пүрэвжав , А.Анхбаяр , М.Алтанцэцэг , Д.Бүрэнжаргал , Д.Мөнхцолмон , Б.Оюунсүрэн , А.Тамжид

1983-2014 Эмийн санч: Ө.Сүрэн , Б.Гэрэлтуяа , шил угаагчаар Өлзийхорол , Бүдмаа , Батцэцэг

1983-2014 Лаборонт: Цэвэгсүрэн , Г.Лхамсүрэн , Д.Энхжаргал

1983-2014 Асрагч: Цэцэг , М.Дэлгэрсүрэн ,С.Ичинноров , Д.Цэрэндулам , Б.Содномпил , Д.Наранмандах , Д.Долгор , А.Оюунгэрэл , Б.Долгорсүрэн

1983-2014 жолооч: Цэдэвдорж ,О.Ганбаатар ,С.Пүрэвдорж , Н.Цогтоо , А.Баттогтох, С.Жанчивдорж , Ц.Цэрэннамид , Г.Манлайбаатар

1983-2014 Тогооч: Г.Эрдэнэчимэг , Д.Цэнд ,Г.Майнбадам , Ч.Эрдэнэхүү

Одоо манай эмнэлэг нь их эмч 1 , нягтлан 1 , эмийн санч 1 ,бусад дунд мэргэжилтэн 15 , туслах ажилтан 8 , бүгд 26 оронтоогоор 5 багийн үйлчлэх хүрээний 2994 хүн амд үйлчилж жилдээ 158,095700 сая төгрөгний төсвөөс санхүүжилттэй ажиллаж байна. Бид эмнэлгийн яаралтай болон стационарын , амбулаторын үйлчилгээ үзүүлэхээс гадна НЭМ-н тусламж үйлчилгээг үзүүлдэг. Манай хамт олны дунд Эх баригч Ё.Энхжаргал “Алтан гадас “

Ч.Мөнхтуул , Д.Нарантуяа , Р.Лхагважав , Б.Цэдэнжав ,Ц.Цэндсүрэн А.Анхбаяр , М.Алтанцэцэг ,А.Тамжид нар Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”хүндэт тэмдэгээр шагнадсан ажилчид ажиллаж байна.