buren

Бүрэн сум Дээлтэй монгол өдөрлөгө

Дээлтэй монголСумаас 2015-2020 онд Соёлын бодлогын хэрэгжилтийн хүрээнд 2018 оныг Монгол зан үйл-Бидний соёл жилийн аян болгож, тус аяны нээлтийн үйл ажиллагаанд зориулан Бүрэн сумын соёлын төвөөс "Дээлтэй Монгол" өдөрлөгийг баг байгууллага, ард иргэдийн дунд амжилттай зохион байгуулав. Тус үйл ажиллагаанд 120 орчим иргэд, төрийн албан хаагчид, ахмадууд хамрагдав. Өдөрлөгийн арга хэмжээнд баг байгууллаг иргэдийн дунд шагайн тэмцээн, уламжлалт ёс зан заншилтай холбоотой асуулт хариулт, үндэсний хувцастай хос шалгаруулах тэмцээн зохион байгуулав. Уг тэмцээнд ЕБС 1-р байрт шалгарч Өргөмжлөл, 50000 төгрөгөөр, 2-р байрт Нархан цэцэрлэг шалгарч Өргөмжлөл, 30000 төгрөгөөр, 3-р байрт цаг-уур, хаан банк, ахуйн үйлчилгээ нийлсэн жижиг байгууллагууд шалгарч Өргөмжлөл, 20000 төгрөгөөр тус тус шагнуулав. Өдөрлөгийн арга хэмжээнд оролцсон, үзэгч оролцогчдын дунд азтан шалгаруулан азтануудад уламжлал, ёс заншилыг харуулсан суминер бэлэглэв.

 

Шуурхай хурал

ЗДТГазрын мэргэжилтэнүүд болон төсөвт байгууллагуудын дарга эрхлэгч, багийн Засаг дарга нар оролцсон нэгдсэн шуурхай хурал болж байна. Цаг үеийн талаар мэдээ мэдээллийг хийж энэ долоо хоногт хийгдэх ажлын талаар чиг үүрэг өгч байна.Shuurhai

Нийтийг хамарсан ажил

               Аймгийн засаг даргын 2017.11.30 ны өдрийн 01\1912 тоот албан бичгийн дагуу 2017.11.30 ны өдрийн сумын засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэр, сумын засаг даргын 2017.11.30-ны өдрийн А\254 тоот захирамжийн дагуу отор нүүдлийг дэмжих арга хэмжээний хүрээнд Баянтөхөмийн нуураас "Хужир гаргаж, нөөцлөх" нийтийг хамарсан ажил 2017-12.01-с 2017.12.14 хүртлэх хугацаанд хийгдсэн бөгөөд уг ажилыг ХЭМНСАнд бүртгэлтэй ажил хайгч, малчин 13 иргэдээр ажлын 10 хоногийн хугацаанд нэг хүний 100 шуудай нийт 1300 шуудай хужрыг гаргуулан нөөцлөж дууслаа.

Уг ажил явагдах хугацаанд Баянтөхөмийн нуураас Хужир гаргаж, нөөцлөх арга хэмжээнд сумын ЗДТГазраас хужрын шуудай 1300, шатахууны зардал зэрэгт 717500 төгрөгийг зарцуулсан байна.

Ажиллаж буй иргэдийн цагийн бүртгэл, хяналт тавих ажил дээр Төвийн багийн засаг дарга Ж. Пүрэв-Очир, Байгаль орчны улсын байцаагч Ж. Энхбат нартай хамтран ажиллаа.

Баянтөхөмийн нуур энэ жил хужрын гарц сайтай байсан нь нийтийг хамарсан ажлыг зохион явуулахад сайнаар нөлөөлсөн байна.

Дээрх гаргаж нөөцөлсөн 1300 шуудай хужрыг ЗДТГазраас оторт явсан малчин өрхөд хувиарлах арга хэмжээг зохион байгуулж эхлээд байна