buren

НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭНЙ МЭДЭЭЛЭЛ /9,10-Р сар/

1 tsonh2

Нэг: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЧИГЛЭЛЭЭР  

           

            Өндөр настны тэтгэвэрийг 340 иргэнд хугацаанд нь ХААН банкаар олгосон. Мөн нэг хүнд ажилгүйдлийн тэтгэмж 284.8 төгрөг, 3-н хүнд оршуулгын тэтгэмж 1860.0 мян төг олгосон ба төсөвт байгууллага, ААНэгжүүд нийгмийн даатгалын шимтгэл 14234.0 мян төгрөгийг санд оруулж сайн дурын даатгуулагч 42 иргэн нийгмийн даатгалын шимтгэлд 2400.0 мян төгрөгийг, 35-н иргэн 281.4 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус оруулсан байна. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу бүртгүүлсэн боловч мөнгөө төлөөгүй иргэдийн нэрсийг гаргаж багийн Засаг дарга нарт өгч уг мөнгийг тушаалгах арга хэмжээ авч ажиллаж байна.

            Мөн Баянцогт 2-р багийн БИНХуралд “Нийгмийн даатгалын хууль тогтоомж”-ийн талаар мэдээлэл хийж сургалт зохион байгуулан ажилласан.

С.Дагвадорж /Нийгмийн даатгалын улсын байцаагч/

1 tsonh

 

 

Хоёр: ИРГЭНИЙ БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТАЛААР

 

           

 

            Энэ жилд шинээр төрсөн 54, овог нэр өрчилсөн 5, шинээр гэр бүл болж батлуулсан 8, үрчлэлт 1, эцэг эх тогтоолт 13, шилжиж явсан 61, шилжиж ирсэн 29, гэрлэлт цуцлалт 1, нас баралт 15, тус тус маягтын дагуу хийгдэж улсын бүртгэлийн программд бүртгэгдсэн байна . Мөн 52 иргэн цахим иргэний үнэмлэх шинээр авсан байна.

 

Р.Мөнхбаатар /Улсын бүртгэгч/

 

 

Гурав: ГАЗРЫН АСУУДЛЫН ЧИГЛЭЛЭЭР

 

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12-р сарын 18-ны өдрийн 05 тоот тогтоолоор 2014 оны сумын тухайн жилийн Газар байгуулалтын төлөвлөгөөг батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Уг төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу энэ онд 118 иргэнд 12,86 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, нэг иргэнд жимс жимсгэний зориулалтаар 3 га газар, 55 иргэнд 3,85 га газрыг өвөлжөө хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн. Газар өмчлөлийн 252 нэгж талбарт мөн өвөлжөө хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн 448 эзэмшигчийн хувийн хэргийг шинээр бүрдүүлэх болон баяжилтыг хийж ажилласан.

 

Өнжүүл /5-р/ багийн төвд суурьшлийн бүс шинээр үүсгэж тэг гортигийг тогтоон уг багийн суурин иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлж эхлээд байна.

 

Нийтийн эдэлбэрийн газрууд /хогийн цэг, наадмын талбай, тоглоомын талбай, оршуулгын газар/ -ыг Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлж, гэрчилгээжүүлж, кадастрын зургыг хийлгэж, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулаад байна.

 

Газрын дуудлага худалдааг 2 удаа амжиллтай зохион байгуулж, төсөвт 920,0 мян төгрөгийг дуудлага худалдаанаас төвлөрүүлсэн.

 

Иргэдэд газрын харилцаатай холбоотой хууль тогтоомжийн талаар болон цаг үеийн мэдээллийг мэдээллийн самбарт тогтмол шинэчлэн, байрлуулж ажиллаж байна.

 

Б.Өлзийтунгалаг /Газрын даамал/

 

Дөрөв: ТАТВАРЫН ЧИГЛЭЛЭЭР

 

           

 

            9-р сард Орон нутгийн орлогын төлөвлөгөөгөөр 237.0 мян төгрөг төвлөрүүлэхээс 1684.9 мян төг, аймгийн төсөвт 6.718.2 мян төг төвлөрүүлэхээс 5515.3 мян төг, улсын төсөвт 230.2 мян төг төвлөрүүлэхээс 21.1 мян төг төвлөрүүлсэн байна. Мөн Баянцогт 2-р багийн БИНХуралд ХХОАТатварын тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, бууны тухай хуулийн талаар тус тус мэдээлэл хийсэн. Төсвийн 5-н байгууллага, 15-н ААНэгж, 1 иргэний тайланг хүлээн авч шинээр бүртгэгдсэн 4-н хоршооны тоон гарын үсгийн мэдээллийг авч ажилласан.

 

Б.Золзаяа /Татварын улсн байцаагч/

 

 

Тав: НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР

 

   

             09-р сар  

 

  • Сар бүрийн 5 ны дотор явуулдаг ХҮМ-н баазыг аймгийн НХҮХэлтсийн холбогдох мэргэжилтэнд мэйлээр явуулсан.
  • Сар бүрийн 5 ны дотор явуулдаг өмнө сард олгосон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн мэдээ, олголтын түүврийг хийж холбогдох мэргэжилтэнд мэйлээр явуулсан.
  • 9 сарын 4-д Улаанбаатар хотын Сарны чулуу, Мана амралт сувиллын газарт эмзэг бүлгийн 12 ахмад настанг 6 хоног үнэгүй амраах ажлыг зохион явуулсан.
  • 7,8,9 сарын хүнсний талоны тайлан мэдээ, тооцоо нийлсэн актыг НХҮХэлтэст явуулсан.
  • 9 сарын 11-д нхүхэлтэст 25 ш, шинээр тэтгэвэр, тэтгэмж авах иргэдийн хянуулах материалыг явуулсан.
  • 9 сард 3 удаа сумын АДЗөвлөлийг хуралдуулсан.
  • 9 сарын 19-д харъяалалгүй ахмадын нэрс, засаг даргын захирамжын хамт гарган НХҮХэлтэс явуулсан.
  • 9 сарын 25-д ОНОтхүйлчилгээнд хамрагдсан бүлгүүдийн төслийн тайланг НХҮХэлтэст явуулсан.
  • 9 сард нийт 16 иргэн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдхаар өргөдлөө ирүүлсэнээс бүгдийг нь шийдвэрлэсэн.

 

                               10 сар:

 

  • Сар бүрийн 5 ны дотор явуулдаг ХҮМ-н баазыг НХҮхэлтсийн холбогдох мэргэжилтэнд мэйлээр явуулсан.
  • Сар бүрийн 5 ны дотор явуулдаг өмнө сард олгосон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн мэдээ, олголтын түүвэрийг хийж холбогдох мэргэжилтэнд мэйлээр явуулсан.
  • 10 сарын 15 –д ахмадуудад хүндэтгэл олгосон тайланг НХҮХэлтэст явуулсан.
  • 10 сарын 06 –д шинээр халамжийн үйлчилгээнд хамрагдах 27 иргэний материалыг хянуулхаар НХҮХэлтсэт хүргүүлсэн.
  • Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2014 онд амжиргааг нь дээшлүүлэхээр сонгогдсон 20 өрхөд хийгдсэн ажлуудын тайлан, судалгаа мэдээллийг 3-р улирлын байдлаар гаргасан.
  • АДЗөвлөлийн 3-р улирлын тайланг 2014 оны 10 сарын 15-д явуулсан.
  • Сумын засаг даргатай байгуулсан гурвалсан гэрээний 3-р улирлын хэрэгжилтийг 2014 оны 10 сарын 17д НХҮХэлтэст явуулсан.
  • 10 сард нийт 20 иргэн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдахаар өргөдлөө ирүүлсэнээс бүгдийг нь шийдвэрлэсэн.
  • 9, 10 сарын хүнсний талоныг хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагдаж буй өрхөд тарааж байна.
  • Нийгмийн халамжийн хуулийн дагуу Түлшний хөнгөлөлтөнд хамрагдах иргэдийн материалыг бүрдүүлэн ажилллаж байна.

 

Г.Энхцэцэг /Нийгмийн халамжийн мэргэжилтэн/

 

 

Зургаа: НИЙГМИЙН БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР

 

         9-р сард цэцэрлэг болон соёлын төвд хяналт шинжилгээ үнэлгээний багийн гишүүний хувьд хяналт шинжилгээ үнэлгээ хийж үндэсний болон дэд хөтөлбөрүүдийг шалгаж төлөвлөгөө, хэрэгжилтийн явцтай танилцаж шаардлагатай зөвлөмж зөвлөгөөг өгсөн.

 

Мөн Нийгмийн бодлого дээр хэрэгждэг үндэсний болон дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг 2014оны 3-р улирлын байдлаар гаргасан.

 

Police-school” арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан төлөвлөгөөг байгууллагуудад хүргүүлсэн. Арга хэмжээний хүрээнд цагдаа, хэсгийн төлөөлөгчтэй хамтран сургуулийн ахлах ангийн 115-н сурагчидад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, жолоочийн эрх үүргийн талаар мэдээлэл хийсэн.

 

         Нийтийн биеийн тамирын арга хэмжээний хүрээнд “Алтан намар” шилжин явах цомтой спарткад зохион байгуулж нийт баг байгууллагын 100 гаруй иргэд идэвхитэй оролцсоноос 1-р байранд цэцэрлэг, 2-р байранд ЗДТГазар, 3-р байранд Сургууль тус тус байр эзэлсэн.

 

         Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгаа, хагас өнчин хүүхдийн судалгаа, айлд суудаг сурагчдын судалгаа, гэмт хэрэгт өртөж болзошгүй хүүхэд, хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдүүдийн судалгааг тус тус шинэчлэн гаргасан.

 

Н.Энхжаргал /Нийгмийн бодлогын мэргэжилтэн/

 

                                 НЭГТГЭСЭН:

 

НБ-ын мэргэжилтэн                                 Н.ЭНХЖАРГАЛ