buren

Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд байгууллагуудын ХАБЭАхуйн ажилтануудад Цахилгааны аюулгүй байдал, Галын аюулгүй байдлын талаарх сургалт явуулав.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт

Англи хэл, Монгол хэл бичгийн хичээл

Англи хэл, Монгол хэл бичгийн хичээл
Англи хэл, Монгол хэл бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой 2018.оны 04-р сарын 25-ны өдөр Англи, Монгол хэл бичгийн сарын аян эхэлж ЕБС-ийн Англи хэлний багш Цэцэгмаа, Монгол хэл бичгийн багш М.Сүхбаатар нар төрийн албан хаагч нарт Англи хэл, Монгол бичгийн хичээл заалаа. Долоо хонгийн лхагва гараг бүр хичээл заах болно.

Англи хэл Монгол хэл бичгийн хичээл

МОНГОЛ БАГИЙН ИНХ-Н 6-Р ХУРАЛ

багийн хуралБүрэн сумын Монгол 3-р Багийн ИНХурлын 6-р Хуралдаан 2018.04.16-ны өдөр боллоо. Хуралд сумын Засаг дарга Р.Очирбат, Багийн ИНХурлын дарга Р.Мөнхбат, Монгол багийн Засаг дарга Л.Мэнд-Амар, Резевоиртунгс ХХКомпаний ерөнхий менежер н.Барс болон багийн 57 иргэн оролцлоо.
Хэлэлцсэн асуудал:
1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хийх ажлын эрэмбэлсэн жагсаалтад санал авах
2. Өвөлжилтийн бүс нутаг хэрхэн чөлөөлөх талаар санал авах
3. Онгон хайрханы орд газрыг ашиглах талаар санал авах гэсэн асуудал хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудал 1-ийн шийдвэр:
1. /Сумын төвийн шинэ суурьшлын бүсрүү өндөр хүчдэлийн шугам татах/ 39 саналаар 1-р байранд

Дэлгэрэнгүй...

Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.нээлт

Олимпийн медаль, аялуулах дэвтэр

Олимпийн медальОлимпийн медаль, аялуулах дэвтрийг Алтанбулаг сумаас манай сум хүлээн авч нээлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа. ЕБСуругуулийн Биеийн тамрын багш Д.Баярбаясгалан багштай жудо бөхийн секцийн сурагчид үзүүлбэр үзүүлж. Мөн ЕБСургуулийн хамт олон иргэдийн дунд Гар бөмбөгийн тэмцээн, сурагчдын дунд Эсээ билэг, Гар зургийн уралдаан зохион байгууллаа. ЗДТГазраас ЕБСургуулийн сурагчид болон иргэдийн дунд Олимпийг хэн сайн мэдэх вэ танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулж. 2018.02.07-ны өдөр хаалтийн үйл ажиллагааг зохион байгуулалж Олимпийн медаль, аялуулах дэвтрийг Дэлгэрхаан суманд шилжүүлнэ өглөө.

Олимпийн медаль, аялуулах дэвтрийг аялах хугцаанд зохион байгуулсан тэмцээний дүн мэдээ

Иргэдийн дунд зохион байгуулсан Гар бөмбөгийн тэмцээнд

1-р байр А.Золбаяр ахлагчтай баг

2-р байр н.Хүрэлбатаар ахлагчтай баг

3-р байр Н.Батцэцэг ахлагчтай баг

Иргэдийн дунд зохион байгуулсан АХА тэмцээнд

1-р байр Б.Оюунэрдэнэ

2-р байр Б.Өлзий тунгалаг

ЕБСургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан АХА тэмцээнд

1-р байр 10а ангийн сурагч Т.Адъаябазар

2-р байр 6а ангийн сурагч н.Номин

ЕБСургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан Гар зургийн уралдаанд

1-р байр 4б ангийн сурагч Э.Цэрэнтогтох

2-р байр 5а ангийн сурагч М.Ананд

3-р байр 5а ангийн сурагч Э.Пүрэвсүрэн

ЕБСургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан Эссэ бичлэгийн уралдаанд

1-р байр 8а ангийн сурагч Ц.Баасанжаргал

2-р байр 8а ангийн сурагч Б.Мягмарсүрэн

3-р байр 9б ангийн сурагч Н.Бямбасүрэн