buren

БҮРЭН СУМ 7 ХОНОГ БҮРИЙН ЛХАГВА ГАРАГИЙГ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР БОЛГОН ЗАРЛАЛАА

Бүрэн сум нь 7 хоног бүрийн Лхагва гарагийг Нийгмийн эрүүл мэндийн өдөр болгон зарлаж нээлтийн арга хэмжээ зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд төрийн албан хаагчид иргэдийн төлөөлөл нийт 70 гаруй хүн оролцсон.
Тус арга хэмжээ өглөөний 6-ны цагаас эхэлж өглөөний дасгал, нарны алхалт, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, биеийн жингийн индекс тодорхойлох, даралт үзэх, өглөөний цай, нийгмийн даатгалын шинэчилсэн хуулиар мэдээлэл хийх зэрэг үйл ажиллагаануудыг тус тус зохион байгуулсан.


Цаашид 7 хоног бүрийн Лхагва гараг бүр төрийн болон аж ахуй нэгж байгууллагууд хариуцан арга хэмжээ зохион байгуулж байхаар шийдвэрлэлээ .

17.04.12

017.04.12