buren

МОНГОЛ БАГИЙН ИНХ-Н 6-Р ХУРАЛ

багийн хуралБүрэн сумын Монгол 3-р Багийн ИНХурлын 6-р Хуралдаан 2018.04.16-ны өдөр боллоо. Хуралд сумын Засаг дарга Р.Очирбат, Багийн ИНХурлын дарга Р.Мөнхбат, Монгол багийн Засаг дарга Л.Мэнд-Амар, Резевоиртунгс ХХКомпаний ерөнхий менежер н.Барс болон багийн 57 иргэн оролцлоо.
Хэлэлцсэн асуудал:
1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хийх ажлын эрэмбэлсэн жагсаалтад санал авах
2. Өвөлжилтийн бүс нутаг хэрхэн чөлөөлөх талаар санал авах
3. Онгон хайрханы орд газрыг ашиглах талаар санал авах гэсэн асуудал хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудал 1-ийн шийдвэр:
1. /Сумын төвийн шинэ суурьшлын бүсрүү өндөр хүчдэлийн шугам татах/ 39 саналаар 1-р байранд


2. /Багийн нутаг дэвсгэр дэх дарагдсан гүн өрмийн болон гар худгуудыг сэргээн засварлах / 30 саналаар 2-р байранд
3. /Сумын төвийн ундны усны худагт цахим тоолуур тавьж 24-н цагаар ажилладаг болгох/ 25 саналаар 3-р байранд
4. /Багийн нутаг дэвсгэрт сүүлийн үеийн мал угаалгын ванн барих/ 23 саналаар 4-р байранд
5. /Суманд мал худалдаж авах, бойлох, боловсруулах жижиг үйлдвэр барих/ 11 саналаар 5-р байранд эрэмблэгдсэн байна.
Хэлэлцсэн асуудал 2-ын шийдвэр:
1. Монгол багийн өвөлжөө хаваржааны бүс нутаг болох Өрнөх, Монгол, Бэрх, Эмгэдийн бүс нутгийг жил бүрийн 5 сарын 25-с 10 сарын 15нийг хүртэл чөлөөлж сэлгэн амраах.
2. Өвөлжөө хаваржааны бүс нутагт байрлах гүн өрөмдлөгийн болон энгийн гар худгуудийг тухайн хугацаанд хаах.
Хэлэлцсэн асуудал 2-ын шийдвэр:
1. Онгон хайрхан уулын 293,09 га талбайд ашиглалт хийх тусгай зөвшөөрөлтэй “Резевойртунгс” ХХК-ны ашиглалт хийхийг татгалзсан санал гарав