buren

"Нийгмийн хариуцлагыг дээшлүүлж, иргэдийн санаачлагыг өрнүүлэх жил"

22"Нийгмийн хариуцлагыг дээшлүүлж, иргэдийн санаачлагыг өрнүүлэх жил"-ийн ажлын хүрээнд 2014 оны 12-р сарын 06-ныд Зуунмод хотноо зохион байгуулагдсан " Бид чадна-Бид хийнэ" театрчилсан 3 дугаар шатны тэмцээнд амжилттай оролцож 3-р байр эзэлж Өргөмжлөл мөнгөн шагнал-аар шагнуулав.

ЭБОЛА ВИРУСЫН ӨВЧНИЙ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

Эбола вирусын халдварын тухай товч мэдээлэл /2014.10.14/

Copy of Ebola2013 оны 12 сард Баруун Африкийн Гвиней улсад анх эхэлсэн Эбола вирусын халдварын дэгдэлт бүс нутгийн хүрээнээс хальж, 3 тивийн 7 улс оронд бүртгэгдэн, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 8399 хүн өвчилж, 4033 нь нас бараад (48%) байна. Бүгд Найрамдах Конго Улсад Баруун Африкийн Эбола вируст халдварын дэгдэлттэй тархвар зүйн холбогдолгүй бие даасан дэгдэлт гарч, 71 тохиолдол бүртгэгдсэнээс 43 нь нас баржээ. 

Дэлгэрэнгүй...

“Эрүүл мэндийн довтолгоо-2014” арга хэмжээний Заавал хэвшүүлэх 21 дадал олгох нээлтийн арга хэмжээ Төв аймгийн Баянхангай суманд болж өнгөрлөө

   

2014 оны 09 сарын 04 ны өдөр Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт сурталчилгааны “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний Заавал олгох 21 дадлыг

хэвшүүлэх нээлийн үйл ажиллагааг хийсэн. Энэхүү арга хэмжээнд 180 орчим хүн оролцсон.

Арга хэмжээг нээж Сумын засаг дарга У.Цолмон үг хэлж , ЭМТөвийн дарга Н.Намжилмаа нээлтийн үг хэлж “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний талаар   товч мэдээлэл хийж суманд зохион байгуулах ажлын талаар танилцууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний Заавал хэвшүүлэх 21 дадлыг нээлтэнд уригдан ирсэн хүүхдүүдээр уншиж танилцууллаа.

Заавал хэвшүүлэх 21 дадлын нэг дэхь болох идэвхитэй хөдөлгөөн эрүүл мэнд дасгал суртчилан “Эрүүл бие”дасгалыг арга хэмжээнд оролцсон 180 хүнийг хамруулан хийсэн. Мөн урдчилан сэргийлэх үзлэг, \цусны даралт хэмжих, БЖИтодорхойлох\ хийж нийт 62 иргэн үзлэгт хамрагдсан.

     Өрх тус бүрд 21 дадал бичсэн номертой ном тарааж, уг арга хэмжээнд оролцох урилга тарааж, азын сугалаа явуулж 21 азтан тодруулж, иргэдийг үйл ажиллагаанд оролцох идэвхийг нэмэгдүүллээ.

     Нээлтэнд оролцсон иргэдийг 4 баг болгож “Хөгжөөнт буухиа” тэмцээн зохион байгуулж урамшууллаа.

     Үйл ажиллагааны төгсгөлд идэвхтэй хөдөлгөөнийг сурталчилан нийтийн цэнгээнт бүжгийг зохион байгууллаа.

Энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон иргэд залуучуудад “Эрүүл мэндийн довтолгоо” иргэн бүрт заавал хэвшүүлэх 21 дадлын гарын авлага, витамин С тус бүр шагнаж урамшуулсан.

"Нарны алхалт" арга хэмжээ зохион явуулсан
2014.09.05 өглөө 06
00 цагт ЭМТөвийн үүднээс Шатар толгой
хүртэл явган алхалт хийсэн. Энэ арга хэмжээнд 20-75 нас хүртлэх иргэд оролцсон.

САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН

2014.01.27 Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат с/з Батхөгжил түрүүлж Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат а/н Батбаяр үзүүрлэж Баянхангай сумын харьяат а/н Ц.Анхбаяр, а/н Ц.Нямбаяр нар шөвгөрлөө. Баянхангай сумын харьяат з/б Э.Чойням 2-ын даваанд а/х Хишигдалайг өвдөг шороодуулсан нь үзэгчдийг шуугиулсан барилдаан боллоо. Энэхүү барилдааныг мянгат малчин Н.Баярсайхан гэр бүлийн хамтаар ивээн тэтгэж явуулсан.