buren

ЗАРЛАЛ

Төв аймгийн Бүрэн сумын ЕБ-ын дунд сургуульд шаардлагатай байгаа багшийн сонгон шалгаруулалтын зар

Төв аймгийн Бүрэн сумын ЕБ-ын дунд сургуульд шаардлагатай байгаа багшийн сонгон шалгаруулалтын зар

- Зурагзүй, технологийн багш /эрэгтэй/ – 1
- Биологийн багш - 1

Дэлгэрэнгүй...

Холбоос

ih hural

zasgiin gazar

legalinfo

 

Онлайн зочид

Бидэнд 36 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

“Эрүүл мэндийн довтолгоо-2014” арга хэмжээний Заавал хэвшүүлэх 21 дадал олгох нээлтийн арга хэмжээ Төв аймгийн Баянхангай суманд болж өнгөрлөө

   

2014 оны 09 сарын 04 ны өдөр Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт сурталчилгааны “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний Заавал олгох 21 дадлыг

хэвшүүлэх нээлийн үйл ажиллагааг хийсэн. Энэхүү арга хэмжээнд 180 орчим хүн оролцсон.

Арга хэмжээг нээж Сумын засаг дарга У.Цолмон үг хэлж , ЭМТөвийн дарга Н.Намжилмаа нээлтийн үг хэлж “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний талаар   товч мэдээлэл хийж суманд зохион байгуулах ажлын талаар танилцууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний Заавал хэвшүүлэх 21 дадлыг нээлтэнд уригдан ирсэн хүүхдүүдээр уншиж танилцууллаа.

Заавал хэвшүүлэх 21 дадлын нэг дэхь болох идэвхитэй хөдөлгөөн эрүүл мэнд дасгал суртчилан “Эрүүл бие”дасгалыг арга хэмжээнд оролцсон 180 хүнийг хамруулан хийсэн. Мөн урдчилан сэргийлэх үзлэг, \цусны даралт хэмжих, БЖИтодорхойлох\ хийж нийт 62 иргэн үзлэгт хамрагдсан.

     Өрх тус бүрд 21 дадал бичсэн номертой ном тарааж, уг арга хэмжээнд оролцох урилга тарааж, азын сугалаа явуулж 21 азтан тодруулж, иргэдийг үйл ажиллагаанд оролцох идэвхийг нэмэгдүүллээ.

     Нээлтэнд оролцсон иргэдийг 4 баг болгож “Хөгжөөнт буухиа” тэмцээн зохион байгуулж урамшууллаа.

     Үйл ажиллагааны төгсгөлд идэвхтэй хөдөлгөөнийг сурталчилан нийтийн цэнгээнт бүжгийг зохион байгууллаа.

Энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон иргэд залуучуудад “Эрүүл мэндийн довтолгоо” иргэн бүрт заавал хэвшүүлэх 21 дадлын гарын авлага, витамин С тус бүр шагнаж урамшуулсан.

"Нарны алхалт" арга хэмжээ зохион явуулсан
2014.09.05 өглөө 06
00 цагт ЭМТөвийн үүднээс Шатар толгой
хүртэл явган алхалт хийсэн. Энэ арга хэмжээнд 20-75 нас хүртлэх иргэд оролцсон.

САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН

2014.01.27 Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат с/з Батхөгжил түрүүлж Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат а/н Батбаяр үзүүрлэж Баянхангай сумын харьяат а/н Ц.Анхбаяр, а/н Ц.Нямбаяр нар шөвгөрлөө. Баянхангай сумын харьяат з/б Э.Чойням 2-ын даваанд а/х Хишигдалайг өвдөг шороодуулсан нь үзэгчдийг шуугиулсан барилдаан боллоо. Энэхүү барилдааныг мянгат малчин Н.Баярсайхан гэр бүлийн хамтаар ивээн тэтгэж явуулсан.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН МЭДЭЭ

     Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Тэргүүлэгчид 3-р улиралд нийт 10 удаа хуралдаж 27 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажлын жагсаалтын  ажлууд хийгдэж байна. Жишээлбэл мал угаалгын банныг бүүрэн хийж дуусгасан, ёслол хүндэтгэлийн гэр, Цавхангай хороололын гэрэлтүүлэг гэх мэт бүтээлч ажлууд хийгдээд байна. Нийт Тэргүүлэгчдийн 10 тогтоол  гаргасан байна. Жишээлбэл

Дэлгэрэнгүй...