• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Cумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, УБ хот дахь Бүрэн сумын нутгийн зөвлөл хамтран зохион байгуулсан 2021, 2022 онд төрийн дээд цол хүртсэн "Алдартан, гавьяатнууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ" өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Эрхэм алдартан, гавьяатнууд маань төр захиргаа, нутгийн зон олныхоо хүндэтгэлийг сэтгэл дүүрэн хүлээн авч, баяр талархалтай байлаа. Уг арга хэмжээнд зориулсан #Баяр_наадмын #Их_насны_морьдын уралдаанд 20 хурдан хүлэг шандас сорьж, #Хүчит_32_бөхийн_барилдаан болж, #Шагайн_харвааны тэмцээнд газар газрын 20 багийн 160 гаруй мэргэн харваачид оролцлоо.
Хүндэтгэлийн арга хэмжээг хамтран зохион байгуулсан УБ хот дахь Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Ц.Баяр-Эрдэнэ, Б.Бадамжав, Н.Энхбаатар, Э.Доржсүрэн, хөтлөгч Г.Алтанбагана, Д.Хаянхярваа, дуучин А.Хосбаяр, бай шагналд дэмжлэг үзүүлсэн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Ц.Баяр-Эрдэнэ, Өнжүүл багийн иргэн Ц.Отгонболд, Д.Төрмөнх нарын гэр бүл, ХХЭрхлэгч Ц.Баярцэнгэл, Б.Эрхэмбаяр, Д.Сэрээнэнбазар, Х.Мөнх-Эрдэнэ нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Арга хэмжээний арын албанд бэлтгэл ажлыг бүрэн дүүрэн хангаж #мундаг ажилласан Ч.Эрдэнэхүү, Дашзэвэг Цэвэлмаа, Сэлэнгэ Осор,Oyumaa Zevge, Мөнхзул Дэндэвцэрэн, Цэндээ Цэндээ, Номинэрдэнэ Пүрэвсүрэн, Ц. Мягмарсүрэн Ц. Сүрнээ нартаа болон ЗДТГазрын олондоо МАШ ИХ БАЯРЛАЛАА.
Та бүхний минь ажил үйлс үргэлж өөдөө байж, амьдрал нь аз жаргалаар дүүрэн байхыг хүсье.

2022-08-19 10:03:45