• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
МЭДЭЭЛЭЛ

Сумын ЗДТГазар Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж, БНМУлс тунхагласны 98 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийн дагуу Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд анх томилогдсон 2 албан хаагч ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ өргөв. Тангараг өргөсөн албан хаагчдадаа #баяр_хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн, төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж ажиллахыг хүсье.

2022-11-25 14:22:29