• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДРӨӨС ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЖ БАЙНА.

Сумын Засаг даргын 2022 оны А/188 дугаар захирамжийн дагуу 2023 оны цэргийн бүртгэл 01 дүгээр сарын 02-наас 01 дүгээр сарын 20-ны өдрүүдэд явагдах тул 18-50 насны /1973-2005 онд төрсөн/ эрчүүд Засаг даргын Тамгын газрын 206 тоот өрөөнд ирж бүртнүүлнэ үү.
Цэргийн бүртгэлд ирэхдээ дараах бичиг баримттаа авч ирнэ үү. Үүнд:
1. Цэргийн үүрэгтэний үнэмлэх
2. Иргэний үнэмлэх
Иргэн өөрийн эрхээрээ И-Монгол цахим системд нэвтэрч цахимаар бүртгүүлж болно.
ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА:
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Зөрчлийн тухай Монгол Улсын хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. / 1 нэгж 1000 төгрөгтэй тэнцэнэ./

2023-01-02 15:46:20