• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
БҮРЭН СУМАНД ГАЗАР ӨМЧЛӨГЧ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Газрын кадастрын мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлтийн ажил хийж байгаатай холбогдуулан дараах зурагт тэмдэглэгдсэн иргэдийн өмчлөлийн газар газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй нөхөн бүрдүүлэх шаардлагатай байгаа тул 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө
иргэн та өөрт байгаа
- Газар өмчлөлийн гэрчилгээ
- Газрын кадастрын зураг
- Бусад холбогдох материалыг
Бүрэн сумын засаг даргын тамгын газарт, газрын даамалд авчран өмчлөлийн газраа газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх боломжтой.
Хэрэв та өөрийн нэр дээрх газраа бүртгүүлээгүй тохиолдолд цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болно. Иймд иргэд та бүхэн зарлагдсан хугацаанд амжиж шинэчилсэн бүртгэлдээ идэвхтэй хамрагдана уу
Лавлах утас: 89747438
2023-05-17 10:37:25