• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
МЭДЭЭЛЭЛ
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.10, 23.2.21 дэх заалт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны А/105 дугаар тушаалаар батлагдсан “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх журам”-ын дагуу Төв аймгийн Бүрэн сумын өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа бүхий газруудад тухайн бэлчээрийн талбайг төлөөлж чадахуйц 21 цэгт хээрийн судалгааны ажлыг 2023 оны 08 дугаар сарын эхний 10 хоногт хийж гүйцэтгэж байна.
Энэхүү ажлын зорилго нь бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтийг тогтсон хугацаанд тогтмол хянах, өөрчлөлтийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, үнэлэлт, дүгнэлт өгөх, холбогдох мэдээллийн санг үүсгэн хэрэглэгчдийг мэдээллээр хангах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавихад суурь мэдээлэл бий болгоход орших юм.
2023-08-14 15:22:13