• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
БҮРЭН НУТГИЙН ШИЛМЭЛ МАЛ 2023 АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Мал сүргийн ашиг шим, үржлийн чанарыг дээшлүүлэх, малын удмын санг хамгаалах, сайжруулах, баяжуулах үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах зорилгоор Бүрэн нутгийн шилмэл мал-2023 арга хэмжээ 2 дахь жилдээ зохион байгуулагдлаа.
”Шилмэл мал үзэсгэлэнд
27 азарга оролцож Х.Мэндбатын хүрэн, Б.Даваасүрэнгийн хул, Д.Сандуйдэмчигийн хонгор халзан “Шилмэл азарга”-аар,
16 бух оролцож Ц.Баасанболдын хүрэн халтар, М.Батхуягийн улаан халзан, П.Батдоржийн тарлан “Шилмэл бух”-аар,
19 хуц оролцож Б.Манлайбаатарын хар халзан, П.Дашнямын улаан, Т.Гантөмөрийн хар толгойт “Шилмэл хуц”-аар,
 9 ухна оролцож Т.Гантөмөрийн цагаан, Б.Манлайбаатарын Л.Мөнхбаярын “Шилмэл ухна”-аар шалгарч батламжлагдлаа.
Цагаан идээний үзэсгэлэнд 13 иргэн 11 төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, Шилдэг оролцогчоор Ц.Пүрэвсүрэн шалгарлаа.
Малын гаралтай түүхий эдээр хийсэн гар урлалын үзэсгэлэнд 5 иргэн 21 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож Т.Лхасүрэн шалгарлаа.
Арга хэмжээний хүрээнд зохион байгуудсан дэмбээний тэмцээнд Ө.Дэмчигсүрэн, Н.Цолмонбаатар, А.Золбаяр, ногт зангидах тэмцээнд Т.Лхасүрэн, Б.Баярсайхан, дээс томох тэмцээнд Ц.Цэрэн бүжид, Д.Цэцэг-Өлзий, сайхан цай чанах тэмцээнд Д.Сэргэлэн, А,Оюунчимэг нар шалгарлаа.
Шигшмэл хурдан дааганы уралдаанд Д.Намсрайн хээр түрүүлж, М.Батхишигийн хээр аман хүзүү Д.Өлзийдалайн хонгор халзан айргийн 3, П.Нямбазарын хонгор халзан айргийн 4, Ж.Лхагвадоржийн саарал даага айргийн 5-д хурдаллаа.
Шигшмэл хүчин бөхийн барилдаанд Д. Ёндонжамц түрүүлж, Ж.Энхбат үзүүрлэж,
Ц.Баярсайхан, Д.Сэрсэндэмид нар шөвгөрлөө.
 Арга хэмжээний хүрээнд  казакийн цагаан толгойт үүлдрийн бухан бярууны азтан 3-ыг шалгарууллаа. Азтангууддаа баяр хүргэж Бүрэн нутагтаа казакийн цагаан толгойт үүлдрийн үхрийн түм бумаар арвижуулахыг хүсье.
Уг арга хэмжээнд сэтгэл зүтгэлээ гарган оролцсон нийт иргэддээ халуун талархал илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсье.

2023-08-18 13:12:21