• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
МЭДЭЭЛЭЛ

Говьсүмбэр аймаг үүсэн байгуулагдсаны 29 жилийн ойн баяр наадамд ТҮРҮҮЛЖ  аймгийн арслан цол хүртсэн Лхамсүрэнгийн Энхтүвшингийн АЙМГИЙН АРСЛАН цолны хүндэтгэл, мялаалга наадам өргөн дэлгэр боллоо.
Уг арга хэмжээнд зориулсан Баяр наадмын
 Их насны морьдын уралдаанд 17 хурдан хүлэг шандас сорьж, Хүчит 64 бөхийн барилдаан Өсвөрийн 32 бөхийн барилдаан болж, Шагайн харваанд 40 гаруй мэргэн харваачид оролцлоо.
Баяр наадамд ариун цагаан хөдөлмөрийнхөө үр шимээс 3,0 сая төгрөгийн хандив өргөсөн Баянцогт багийн иргэн ЦЭНДПҮРЭВИЙН МӨНХБАТын гэр бүл, морины байнд зориулж 2,8 сая төгрөгийн хандив өргөсөн СҮХБААТАРЫН ЭРДЭНЭБОЛДын гэр бүл, энэхүү сайхан мялаалга баяр наадмыг ETV телевизээр түмэн олонд хүргэх бололцоог хангаж 1,5 сая төгрөгийн хандив өргөсөн ДАМБЫН ХОСБАЯРЫН гэр бүлд нутгийн зон олны өмнөөс халуун талархал илэрхийлье
Та бүхний минь ажил үйлс үргэлж өөдөө байж, амьдрал нь аз жаргалаар дүүрэн байхыг хүсье.
ЗДТГазар

2023-08-24 17:01:12