• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
МЭДЭЭЛЭЛ

Сумын хог хаягдлын менежментийг сайжруулах бодлогын хүрээнд ЕБС-ын сурагчдын дунд жилд 2 удаа дахивар бүтээгдэхүүн цуглуулах уралдаан зарлаж хамгийн их дахивар цуглуулсан анги хамт олныг шагнаж урамшуулж байна.
2022 онд хамгийн их дахивар цуглуулсан ангиар
1 дүгээр байранд Б.Дуламсүрэн, Г.Мөнхзул багштай 6А анги
2 дугаар байранд Д.Өнөрмөнх багштай 5 А анги
3 дугаар байранд А.Насанбуян багштай 8 А анги шалгарсан.
Мөн 2023 оны эхний ээлжийн дахивар цуглуулах ажлыг ЕБС-ын захиргаатай хамтран зохион байгуулж 2023 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр дүгнэх тул дараагийн уралдаандаа идэвхитэй оролцож дахивар хог хаягдлаа ангилдаг Цэмцгэр Бүрэн сум болох буянтай үйлсэд айл өрх, аж ахуй нэгжүүдийг нэгдэхийг уриалж байна.
Дахивар бүтээгдэхүүн авах цэг: Уурын зуухны хашаанд байнгын авна.

 

2023-10-25 11:33:25