• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
ИРГЭДИЙН АНХААРАЛД
2023 оны 11_дүгээр_сарын_04,_05-ний өдрийн хүчтэй цасан шуурганы салхины хурд секундэд 18-21 м/сек хүрч 17 градусын хүйтэнтэй 12 цаг 25 минут үргэлжилж цасны зузаан талдаа дунджаар 25см, гуу жалгандаа 60-70 см зарим газраа 1 метрийн зузаантай болоод байна.
Цасан шуурганы улмаас СУМЫН ОНЦГОЙ КОМИССТ
малаа дагаж яваад төөрсөн 3 дуудлага,
авто машин цасанд суусан 2 дуудлага,
11 дүгээр сарын 05-ний өдөр Улаанбаатар хотоос гарч тус өдрийн шөнө Шуулай, Хар үзүүрт цасанд боогдсон 7 машины 25 иргэнийг зөөвөрлөн авч ирэх дуудлагын дагуу ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот Бүрэн чиглэлийн бүх авто зам цасанд боогдсон байдалтай байгаа тул 11 дүгээр сарын 08-ний өдрийг хүртэл дээрх чиглэлийн дагуу зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг СУМЫН_ОНЦГОЙ_КОМИССООС анхааруулж байна.
 
2023-11-06 10:38:25