• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
БҮРЭН СУМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН БҮРЭН СУМ 100 УРЛАГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Бүрэн сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтаж ардын авьяастнуудыг нээн тодруулах зорилготой Бүрэн сум 100-Урлагийн наадмыг зохион байгуулж 4 багийн 68 оролцогч оролцож шилдэгүүдээ тодрууллаа.

Урлагийн бага наадмын шүүгчээр Монгол туургатан театрын Гоцлол дуучин МУСТА Б.Дашпүрэв Б.Мөнхбадрал нар ажиллаж шүүлтийг хийлээ.

Хамтлаг хөгжмийн төрөлд тэргүүн байранд 1-р баг банк, цаг уур, дэд байранд 5-р баг, цэцэрлэг

Гоцлол бүжгийн төрөлд тэргүүн байранд С.Цэрэнбадам  /4-р баг/, дэд байранд Б.Сайнбаяр / цэцэрлэгийн эрхлэгч/

Хамтлаг бүжгийн төрөлд тэргүүн байранд 5-р баг, цэцэрлэг, дэд байранд 4-р баг, Эрүүл мэндийн төв

Язгуур урлагийн төрөлд тэргүүн байранд Н.Хүрэлбаатар /ЗДТГ/, дэд байранд Б.Цэрэнбадам /4-р баг/

Уран уншлагын төрөлд тэргүүн байранд Б.Оюун-Эрдэнэ /5-р баг/, дэд байранд П.Нансалмаа /4-р баг/

Гоцлол дууны төрөлд тэргүүн байранд Д.Сэрсэндэмид /4-р баг/, дэд байранд Б.Цэцэгдэлгэр /ЗДТГ/

Дуэд дууны төрөлд тэргүүн байранд Ч.Амарсанаа, Ш.Намжилмаа /1-р баг, банк/, дэд байранд Д.Сэрсэндэмид, Э.Энхжаргал /4-р баг, ЭМТ/ нар тус тус шалгарлаа.

Нэгдсэн дүнгээр тэргүүн байранд Эрүүл мэндийн төв, Эрдэнэхангай 4-р багийн  хамт олон, дэд байранд Нархан цэцэрлэг, Өнжүүл 5-р багийн  хамт олон тус тус шалгарлаа.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2024-05-08 16:23:32