• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
ТАЛАРХАЛ

Бүрэн нутгийн залуусын БҮРЭН ИРЭЭДҮЙ ХОЛБООноос энэ өвлийн зудын хүндрэлийг хохирол багатай даван туулахад зориулж сумын малчдадаа туслах ТАВАН ЭРДЭНЭ аяныг зохион байгуулсан билээ
Аяны хүрээнд:
2 дугаар сард зам хаагда өвс тэжээлийн нөөц хомсдсон тун хүнд үед 2 удаагийн ирэлтээр 1623 боодол өвс ногоон тэжээлийг тээврийн зардлыг дааж хямдралтай үнээр авчран 325 айл өрхөд хүргэсэн.
СОК ЭМТ-ийн үйлчилгээнд явж байсан туулах чадвар сайтай автомашины хропны #засварыг 2.0 төгрөгөөр хийлгэсэн.
Малчид иргэдийн түлээ нүүрсний нөөц хомсдсон хүнд үед 110тн нүүрсний #тээврийн_задлыг гарган авчирч айл өрхүүдэд үнэгүй олгосон.
Мал амьтны тамир тэнхээг нэмэгдүүлэх бөөний үнэ нь 150000 төгрөгийн үнэ бүхий Шимт багцыг хямдралтай үнээр 100000 төгрөгт багтаан хүргэж ирэх 
зэрэг ажлуудыг хийгээд байгаа Бүгдээрээ Бүтнээрээ Бүрэн Өвөлжье уриатай ТАВАН ЭРДЭНЭ аяныхаа хаалтыг хийж сумын Онцгой комисст 2000000 төгрөгийн хандивыг хүлээлгэн өглөө
Нутаг орноо мал малчнаа гэсэн элгэмсэг сэтгэлээр нэгдэх ОНОВЧТОЙ ажлыг санаачлан зохион байгуулсан Бүрэн Ирээдүй Холбооны удирдах зөвлөл гишүүнд залуустаа аянд нэгдсэн сэтгэл нэгт нутгийн иргэд анги хамт олноороо нэгдсэн төгсөгчдөдөө нийт малчдынхаа өмнөөс ХАЛУУН ТАЛАРХАЛ илэрхийлж цаашдын ажил үйлсэд нь их амжилт сайн сайхан бүхнийг хүсье

2024-04-13 18:47:22