• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
БҮРЭН СУМ 100 - МОНГОЛ УЛСЫН НАЧИН МӨНХИЙН ЗАГДСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ УЛС АЙМГИЙН АЛДАР ЦОЛТОЙ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО.

2024 оны 04 дугаар сарын 22-ны өдөр Бүрэн сум 100 МУ-ын начин Мөнхийн Загдсүрэнгийн нэрэмжит  Улс аймгийн цолтой бөхийн барилдаан боллоо.
Барилдаанд МУ-ын заан Б.Батмөнх түрүүлж МУ-ын начин Д.Хүдэрбулга үзүүрлэж МУ-ын начин Э.Даш Аймгийн арслан Л.Энхтүвшин  нар их шөвөгт шалгарлаа.
Уг арга хэмжээний үеэр Загдсүрэн начны гэр бүл Бүрэн сумаас төрөн гарсан аймгийн цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүллээ.

Барилдааныг зохион байгуулахад хамтран ажиллаж түрүү бөхийн бай шагнал 3,000,000 төгрөгийг гардуулсан Загдсүрэн начны гэр бүл Н.Энхтүвшин хүү З.Энхбат зочдын хоол хүнсэнд 3 хонь хандивласан Мөнхийн Жамъяншарав болон ах дүү төрөл төрөгсдөд бай шагналд 5,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, 3,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн Бүрэн сумын уугуул Батмөнхийн Даваадорж Пагжий нартаа нутгийн зон олны нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье.

 

2024-04-20 19:21:29