• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
ТАЛАРХАЛ

2024.02.20-03.02-ны өдрүүдэд 12 хоногийн хугацаанд Аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч 2 техниктэй сумын зудын хүндрэлийн үеийн хариу арга хэмжээ авах ажиллагаанд СОК-той хамтран ажиллаж нийт  998 км зам гаргах 52 айл өрхөд өвс тэжээл хүргэх Өнжүүл баг дахь улсын нөөцийн газар Шархай дахь өвсний фондноос 5 удаагийн өвс тэжээлийн татан авах ажлыг хийж гүйцэтгэсэн. 
2 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд 3 хоног үргэлжилсэн цасан шуурганы улмаас мал бэлчээрлэх боломжгүй болсон малчдын гар дээрх өвс тэжээл түлээ нүүрс дууссан сумаас орох гарах зам бүгд хаагдаж тээвэр хийх боломжгүй болсон нөхцөл байдалтай маш хүнд үед ирж нэн яаралтай тээвэр хийх төв замыг нээж дээрх ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Төв аймгийн Онцгой байдлын газар улсын хяналтын байцаагч Пүрэвсүрэн Өлзийбаяр Дашлхагва 2 жолооч нартаа нийт малчид иргэдийнхээ өмнөөс халуун талархал илэрхийлж ажил үйлсэд нь амжилт амьдралд нь сайн сайхныг хүсье

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                 

2024-03-07 09:52:20