• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
ТАЛАРХАЛ

Бүтэн заяатай Бүрэн нутгийн авьяаслаг сайхан уран бүтээлчдийн дуу аялгуу эгшиглэсэн ХАЛУУН СЭТГЭЛ тоглолт маш сайхан боллоо.
Сумын хэмжээнд өвөлжилт хаваржилт хүндэрсэн амаргүй цаг үед нутаг ус ахан дүүсээ гэсэн чин сэтгэлтэй эвсэг найрсаг нутгийн түмэн маань нэгдэж малчдадаа зудын эрсдлийг хохирол багатай даван туулахад дэмжлэг үзүүлэх хандивын цуваа үргэлжилсээр байгаад маш их талархаж байна.
Үүний нэг өнөөдрийн Халуун сэтгэл малчдадаа туслах хандивын тоглолт байлаа. 
Өвөлжин хаваржин хэдэн малаа гэсээр өөрийгөө мартсан малчдадаа хамгийн чухал цаг хугацаанд нь сэтгэлийн дэм болгож энэхүү сайхан үйлсийг санаачлан зохион байгуулсан Burensoyol Buren Sum Соёлын төвийн хамт олон оролцсон эрхэм уран бүтээлч дуучид бүжигчид хөтлөгч  хөгжимчид арын албанд ажилласан хүмүүс  эрхэм үзэгч иргэддээ маш их баярлалаа. Та бүхнээрээ маш их бахархаж байна.Ажил үйлсэд нь амжилт амьдралд нь сайн сайхныг хүсье.
ИТХурал, ЗДТГазар

2024-03-07 13:29:36