• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
МЭДЭЭЛЭЛ

Суманд өвөлжилт хаваржилт хүндэрсэн бэрх цаг үед малчдадаа туслахаар Бүрэн нутгийн залуусын Бүрэн ирээдүй холбооноос зохион байгуулж буй  ТАВАН ЭРДЭНЭ хандивын аяны хүрээнд 2 дахь өвс тараалтын ажил хийгдлээ.
3 боодол ногоон тэжээл 2 боодол өвс бүхий 1 багц тээврийн зардал шингээгүй үнэ 100,000 төгрөгөөр малчдад худалдаалахаар хүргэгдэн ирснийг 187 өрхөд олголоо.
Өмнө авсан 138 өрхтэй давхцуулахгүй олгосон болно.
Бүрэн Ирээдүй Холбоо-ны удирдах зөвлөл гишүүд өвсийг олох, худалдан авах ажлыг гардан амжуулсан Л.Доржгочоо Dorjgochoo Lkhagva хүргэж ирсэн Д.Түмэнжаргал Dashzegve Tumenjargal Ш.Базарсад Базарсад Ширээбазар Ц.Үнэнбаяр хандив өргөсөн нутгийн ахан дүүстээ нартаа нийт иргэдийн өмнөөс халуун талархал илэрхийлье
Сайн үйлс дэлгэрэх болтугай. 

 

 

2024-03-01 16:22:30