• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС СУМАНД АЖИЛЛАЛАА.


ЗГ-аас томилогдсон шуурхай бүлэг Монгол Улсын сайд Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга УИХ-ын гишүүн Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн  болон бусад албаны хүмүүс суманд ажиллаж СОК-ын мэдээллийг сонсож зарим малчдын нөхцөл байдалтай танилцаж хаваржилт хүндэрч цасны зузаан талдаа 20-28см хунгар газраа 60-100см хүрч хатуурч хөрлөсөн 382 өрхийн 15050 толгой мал хорогдож малчид түлээ түлш өвс тэжээлийн хомсдолд орсонтой холбогдуулан хэд хэдэн арга хэмжээг газар дээр нь шийдвэрлэлээ. Үүнд;

  • Аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч 2 техник үлдэж малчдын өвөлжөө хаваржааны гол замуудыг нээх шатахууны зардлыг УОК-оос гаргах
  • СОК-т малчдад хүрч ажиллахад зориулж 5тн шатахуун олгох
  • малчин өрхүүдэд 35тн хивгийг үнэ төлбөргүй олгох
  • 35 тн тэжээлийн будааг хөнгөлттэй үнээр олгох
  • Эрүүл мэндийн төвийг туулах чадвар сайтай автомашинаар  хангахаар боллоо.
  • Аймгийн Онцгой комиссоос 800 боодол өвс

​​​​​​

2024-02-21 16:00:42