• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ.


Аймаг нийслэл сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийг сонгох 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон Бүрэн  сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Анхдугаар хуралдаанаа  Соёлын төвд 100 хувийн ирцтэй эхэллээ. 
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад С.Одгэрэл удирдан явуулж байна.   
Хуралдааны эхэнд Бүрэн сумын сонгуулийн хорооны дарга Ц.Доржпалам ээлжит сонгуулийн дүн сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай тогтоолыг танилцуулав.
Анхдугаар хуралдаанаар: 
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулах тухай 
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны дэг батлах тухай
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай 
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороог шинэчлэн байгуулах тухай
Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэн батална.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2024-10-31 10:54:27