• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
ТӨХӨМ 1-Р БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО.

Төхөм (1-р) багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 100 хувийн ирцтэй Соёлын төвд хуралдлаа.

Тус хуралдаанаар:

1.Багийн иргэдийн Нийтийн хуралдааны дэг батлах

2.Багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаан даргалагч сонгох тухай

3.Тооллогын комисс байгуулах тухай

4.Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл байгуулах тухай

5.Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаанаар хуралдаан даргалагчаар С.Мөнх-оргил нэр дэвшиж багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар Сугирын Мөнх-Оргилыг сонгов.

Багийн засаг даргад Ж.Пүрэв-Очир, Д.Ёндонжамц, Б.Оюунтуяа нар нэр дэвшиж, санал хураалтад оролцсон иргэдийн 57 хувийн саналаар багийн Засаг даргаар Жанчивдоржын Пүрэв-Очир сонгогдлоо.

2025-01-04 18:28:00