• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
ЭРДЭНЭХАНГАЙ 4-Р БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО.

Эрдэнэхангай (4-р)багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 100 хувийн ирцтэй Соёлын төвд хуралдлаа.

Тус хуралдаанаар:

1.Багийн иргэдийн Нийтийн хуралдааны дэг батлах

2.Багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаан даргалагч сонгох тухай

3.Тооллогын комисс байгуулах тухай

4.Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл байгуулах тухай

5.Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаанаар хуралдаан даргалагчаар С.Эрхэмжаргал, Х.Нямдорж нар нэр дэвшиж багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар Хасбазарын Нямдоржийг сонгов.

Багийн засаг даргад Д.Батмөнх, С.Цэрэнбуд, Л.Бат-Очир нар нэр дэвшиж, санал хураалтад оролцсон иргэдийн 55.6 хувийн саналаар багийн Засаг даргаар Дашзэвэгийн Батмөнх сонгогдлоо.

2025-01-04 18:28:30