• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
ЦЭРГИЙН БҮРТГЭЛ 2025

2025 оны Цэргийн бүртгэлийг суманд 01 дүгээр сарын 06-20-ны өдрүүдэд зохион байгуулна.
Ажлын өдөр 09:00-18:00 цагийн хооронд ЗДТГ-ын 205, 206 тоот өрөөнд бүртгэнэ.

 18-50 насны цэргийн бэлтгэл үүрэгтэн
 55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч 
 60 хүртэл насны бэлтгэл ахлах офицер
 65 хүртэл насны бэлтгэл дээд офицер 
Та бүхэн өөрийн биеэр болон цахим үйлчилгээний нэгдсэн портал E-Mongolia-аар цахимаар бүртгүүлэх боломжтой.  
Бүртгүүлэхдээ дараах бичиг, баримттай ирнэ. Үүнд:
 Иргэний үнэмлэх,
 Цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгэнэ.
Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон шинээр авах 18 нас хүрсэн иргэд:
3х4 хэмжээтэй цээж зураг.

2025-01-05 18:32:25