• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
МОНГОЛ 3-Р БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО.

Монгол (3-р) багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 100 хувийн ирцтэй Соёлын төвд хуралдлаа. 
Тус хуралдаанаар:
1.Багийн иргэдийн Нийтийн хуралдааны дэг батлах
2.Багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаан даргалагч сонгох тухай
3.Тооллогын комисс байгуулах тухай
4.Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл байгуулах тухай 
5.Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. 
Багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаанаар хуралдаан даргалагчаар Н.Дашнамжил, Р.Мөнхбат, П.Дашням нар нэр дэвшиж багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар Пүрэвцэндийн Дашнямыг сонгов. 
Багийн засаг даргад Д.Батмөнх, Н.Очирпүрэв нар нэр дэвшиж, санал хураалтад оролцсон иргэдийн 78.8 хувийн саналаар багийн Засаг даргаар Дагвын Батмөнх сонгогдлоо.

2025-01-09 09:37:12