• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
БАЯНЦОГТ 2-Р БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО.

Баянцогт (2-р) багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 88 хувийн ирцтэй Соёлын төвд хуралдлаа. 
Тус хуралдаанаар:
1.Багийн иргэдийн Нийтийн хуралдааны дэг батлах
2.Багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаан даргалагч сонгох тухай
3.Тооллогын комисс байгуулах тухай
4.Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл байгуулах тухай 
5.Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. 
Багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар Багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаан даргалагчаар Алтангэрэлийн Төгсжаргалыг улируулан сонгов. 
Багийн засаг даргад З.Пүрэв-Очир нэр дэвшиж, өөр өрсөлдөгч нэр дэвшигчгүй учир Багийн иргэдийн Нийтийн Хурлын дэгийн дагуу илээр гараа өргөн хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар багийн Засаг даргаар Зэвгийн Пүрэв-Очир сонгогдлоо.

2025-01-08 15:41:21