• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
ӨНЖҮҮЛ 5-Р БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО.

Өнжүүл (5-р) багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 100 хувийн ирцтэй Соёлын төвд хуралдлаа. 
Тус хуралдаанаар:
1.Багийн иргэдийн Нийтийн хуралдааны дэг батлах
2.Багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаан даргалагч сонгох тухай
3.Тооллогын комисс байгуулах тухай
4.Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл байгуулах тухай 
5.Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. 
Багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаанаар хуралдаан даргалагчаар Д.Сүрэнцэцэг, В.Цэрэнбалтав, Б.Мөнхбат нар нэр дэвшиж багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар Дагважамцын Сүрэнцэцэгийг сонгов. 
Багийн засаг даргад Б.Оюун-Эрдэнэ нэр дэвшиж багийн иргэдийн Нийтийн Хурлын дэгийн дагуу илээр санал хурааж, хуралдаанд оролцогчдын 100%-ийн саналаар багийн Засаг даргаар сонгогдлоо.
Нийгмийн даатгалын байцаагч Б.Болорцэцэг, Татварын Улсын байцаагч Н.Энхжаргал, Мал эмнэлэгийн Улсын байцаагч Н.Хүрэлбаатар, Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Даш-Өлзий нар цаг үеийн холбогдолтой мэдээлэл хийлээ.

2025-01-08 15:41:22