• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
МЭДЭЭЛЭЛ

И-Баримт аппликэйшний хөгжүүлэлт бүрэн хийгдэж 2025 оны ЭМД-ын шимтгэлээ төлөх боломжтой боллоо. 

Та доорх зааврын дагуу и-баримт аппликэйшнээр ЭМД-аа төлөөрэй. 
Алхам  : Гар утасныхаа Appstore болон Playstore-оос E-Barimt гэж хайн UPDATE хийж, нэвтрэх. 
Алхам 2️⃣ : Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох. 
Алхам 3️⃣ : Даатгуулагчийн төрлөө сонгох. 
Алхам 4️⃣ : Албан журмын даатгал-Сонголтоор хэсгийг сонгох. 
Алхам 5️⃣ : Шимтгэл төлөх гэж буй хүнийхээ регистрийн дугаарыг оруулан шалгах товчийг дарна. 
Алхам 6️⃣ : Хүснэгтээс шар өнгөтэй саруудыг идэвхижүүлээд төлөх товчийг дарах.
Алхам 7️⃣ : Өөрийн ашигладаг интернет банкаар нэвтэрч ороход таны сонгосон саруудын төлөлтөөр нэхэмжлэх үүсэж үргэлжлүүлэх товчийг дарна.
Алхам 8️⃣ : Нийт үнийн дүн, дансны дугаар, гүйлгээний утга дээр "2" тоо бүхий нэхэмжлэх гарч ирэх бөгөөд үргэлжлүүлэх товчийг дарна. 
 Алхам 9️⃣ : Та шимтгэл төлсөн РД болон гүйлгээнийхээ мэдээллийг ибаримт аппликэйшнийхээ ТӨЛӨГДСӨН гэдэг хэсгээс харах боломжтой.

 

2025-01-12 09:25:16