• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
ГЭР БҮЛИЙН АНДГАЙ ӨРГӨХ, ГЭРЛЭЛТИЙН БАТАЛГАА ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
 Намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашнямтай билэгт сайн өдөр
"ХҮНИЙ ХӨГЖИЛ-ЭРҮҮЛ ДЭНДИЙГ ДЭМЖИХ" урианы жилийн ажлын хүрээнд "Гэр бүлийн андгай өргөх, гэрлэлтийн баталгаа гардуулах" ёслолын арга хэмжээг Сумын ЗДТГ-т зохион байгууллаа.
Ёслолын арга хэмжээ нь залуу гэр бүлүүд бие биенээ хайрлах, хүндлэх, гэр бүлийн үнэ цэнийн тухай ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, гэр бүл бүртгэлийн үйл ажиллагааг хүндэтгэлтэй зохион байгуулж хэвших зорилготой юм.
Залуу хосууддаа гэр бүлд нь аз жаргал хүсэн ерөөе.
2021-09-22 16:53:12