• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
ЗАРЛАЛ

Аймгийн хэмжээнд малын удмын санг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, стандартын шаардлага хангасан өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч малаар сүрэг сайжруулах, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан мал аж ахуйн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор манай суманд Барга үүлдрийн 25 толгой өсвөр хуц ирснийг баг тус бүрт 5-ыг хуваарилан малчдад хүргэнэ. Өсвөр хуцыг авсан малчин үржилд ашигласнаас хойш 2 жилийн хугацаанд 2 хурган хуцаар эргүүлэн төлнө.
Уг хуцыг авах хүсэлтэй иргэд 8 дугаар сарын 25-ны өдөр багийн Засаг даргад хүсэлт гаргана уу.

2021-08-25 09:31:50