• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
ТӨХӨМ БАГИЙН ИНХ, ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

✅БИНХ-ын зөвлөлийг байгуулж, зөвлөлийн ажиллах журмыг баталлаа.
✅2023 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийх ажлын саналыг нэгтгэж, эрэмбэллээ.
✅ЗДТГ-ын мэргэжилтнүүд цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл хийж, санал солилцлоо.
✅Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Э. Доржсүрэн, сумын Засаг дарга Т.Түвшинбат нар хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл хүргэлээ.
✅Хурдан дааганы уралдаан, бөхийн барилдаан зохион байгуулж шагнаж урамшууллаа.
✅Сумын ИТХ-д Төхөм багаас сонгогдсон төлөөлөгчид сугалаа зохион байгуулж азтануудыг тодрууллаа.
2022-05-10 18:08:35