• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
ТӨВ АЙМГИЙН БҮРЭН СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Үүсгэн байгуулагдсан түүх: 1944 онд Дунд худаг хэмээх газар Бүрэн сумын төв байрлаж байх үед анх бариач Шинэхүү гэдэг хүн улаан гэрийг ажиллуулж, эгшигт хайрцаг тоглуулан “Гоолингоо”, “Хэенхуар” хэмээх дуунуудыг сонсгож байжээ. 1954 онд одоогийн сумын төвийн байрлаж байгаа газрын баруун урд Худалдаа бэлтгэлийн ангийн баруу хойно баруун зүүн талдаа дөрвөлжин самбартай дугуй байшинд улаан булан ажиллуулдаг байжээ. Сумьягийн Рэнцэнмядаг нь 1946-1950 онд улаан булангийн эрхлэгч байх үедээ, “Учиртай гурван толгой” дуурь найруулан тавьж, гормон, мандлин, шанз, хөгжмөөр уран сайхны үйл ажиллагааг явуулдаг байжээ.

Өнөөгийн товч танилцуулага:

Бүрэн сумын соёлын өв нь 5-н орон тоотой /Эрхлэгч-Г.Ундрах-Эрдэнэ, соёл судлаач мэргэжилтэй, Номын санч-М.Нансалмаа-номын санч мэргэжилтэй, Бүжгийн багш-Д.Солонго, Бүжгийн багш-дасгалжуулагч мэргэжилтэй, Хөгжмийн багш Д.Чимгээ-мэргэжлийн бус, Үйлчлэгч-Ц.Цэрэндулам/  ажиллаж байна. Жилдээ 120 гаруй соёл урлагийн үйл ажиллагааг 10000 гаруй иргэдэд давхардсан тоогоор хүргэж ажиллахдаа 11-н төрлийн /сургалт дугуйлан, тэмцээн уралдаан, өдөрлөг үдэшлэг, урлагийн тоглолт, хурал уулзалт, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, явуулын үйлчилгээ, номын сан, музей, танин мэдэхүйн аялал,үзэсгэлэн худалдаа үйлчилгээ/ соёл урлагийн үйлчилгээгээр үйлчилдэг. Соёлын төвөөс бүжгийн, хөгжмийн, дууны, ардын язгуур урлагийн дугуйлангууд хичээллэж, жилд дунджаар 130 гаруй хүүхдийг дугуйланд хамруулдаг бөгөөд жилд 2 удаа дугуйлангийн сурагчдын тайлан тоглолтыг найруулан бэлтгэж олны хүртээл болгодог.

Бүтэц орон тоо: 5 орон тоотой/дарга, номын санч, бүжгийн багш, хөгжмийн багш, касс-үйлчлэгч/

Суудлын тоо:154 хүний суудалтай

Соёлын төв ордоноор зочлох холбоос:Burensoyol BurenSum /facebook хаяг

 

2021-10-05 11:15:00