• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
МЭДЭЭЛЭЛ

ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 30 МОНГОЛЫН БАГШ НАРЫН 58 ДАХЬ ЖИЛИЙН БАЯРЫН ӨДРИЙГ тохиолдуулан Төв аймгийн ЗДТГ БШУГ-аас багш нартаа хүндэтгэл үзүүлж баярын хурлын арга хэмжээг зохион байгуулсан. 
Баярын хурлын үеэр боловсролын салбарт хамт олноо манлайлан ажил үйлсээрээ тэргүүлсэн удирдах ажилтан багш нарыг шагнаж урамшуулсан.
Манай сургуулиас Монгол улсын Засгийн газрын шагнал Боловсролын Тэргүүний ажилтан тэмдэгээр:
 Дунд ахлах ангийн сургалтын менежер Г.Мөнхзул
 Химийн багш Д.Мөнхтуяа
 Дуу хөгжмийн багш Н.Жаргалмаа
 Бага ангийн багш Ц.Батсүрэн
БШУЯ-ны Хүндэт жуух бичиг-ээр:
 Нийгмийн ажилтан Ц.Мөнхжаргал
 Дотуур байрны багш Д.Энхнаран 
 Монгол хэл бичгийн багш Д.Цэрэннадмид
 Номын санч бичиг хэргийн ажилтан Ц.Цэдэвсүрэн нар тус тус шагнагдсан. 
Шагнагдсан нийт багш ажилтан ажиллагсаддаа халуун баяр хүргэж цаашдынх нь ажил хөдөлмөрт өрнүүн их амжилтыг хүсэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.
Сургуулийн захиргаа

2024-10-10 10:50:21