• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
БАЯНБУЛАГИЙН ХҮН ЧУЛУУН ХӨРӨГ

Баянбулагийн хүн чулуун хөрөг

Байршил: Төв аймаг, Бүрэн сум, Өнжүүл 5-р баг

Он цаг: 13-14-р зууны бага хаадын үеийн хөшөө дурсгал

Хамгаалалтад авсан шийдвэр: Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар хуралдааны 03 дугаар тогтоолын 1,2 дугаар хавсралтаар Сумын хамгаалалтанд оруулсан.

Тодорхойлолт: Толгойгүй хүн чулуун хөшөө нь язгууртан гаралтай, суугаа байдалтай, баруун гарын энгэрүү гараа дээш өргөж, гартаа хундага барисан, зүүн гар өвдөг дээрээ тавьсан байрлалтай. Хормой хэсэг нь дээлийн эмжээр маягийн хүрээтэй, дээлийн хормой доогуур хөл нь гарсан маягтай, нутгийнханаас толгой нь өөр газар байгаа хэмээн ярилцдаг. Суудлын доод хэсэгт хөлийг газраас хөндийрүүлсэн, дэвсэгтэй.Сэнтийд заларсан байдалтай сэнтий суудлын бариул нь мушгирсан хэлбэртэй. Их монгол улсын үед хамаарах 13-р зууны сүүлээс 14-р зууны эхэн үед холбогдох магадлалтай.

 

2023-04-10 10:30:23