• 89805101
  • buren.zdtg2019@gmail.com
МЭНДЧИЛГЭЭ

 

Бүрэн сайхан нутгийн цахим хуудсанд зочилж буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Бүтэн заяатай Бүрэн нутгийн Бүтээлч зон олны чин сэтгэлийн мэндийг цахим ертөнцийн хэрэглэгч, уншигч та бүхэндээ уламжилья. Сумын Засаг даргын эрхэм хүндтэй, хариуцлагатай албанд томилогдсон миний бие албан үүргээ чин шударгаар биелүүлж иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж боловсрол, эрүүл мэндийн салбарыг онцгойлон анхаарч сумынхаа нийгэм эдийн засгийг дээшлүүлэхийн төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчилж ажиллах болно.

 

Та бүхэндээ аз жаргал, эрүүл энх саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

СУМЫН ЗАСАГ ДАРГА Т.ТҮВШИНБАТ

 

 

2022-03-23 17:41:32